Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Алслалтын болон говийн нэмэгдлийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Алслалтын болон говийн нэмэгдэлд хамрагдах сумдад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон орон нутгийг дэмжих, урамшуулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан байна.
Тухайлбал, тусгай сангуудаас тухайн сумдад түлхүү хөрөнгө хуваарилах, улсын төсвийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг төлөвлөхдөө нэмэгдэлд хамрагдах сумыг тусгайлан авч үзэхээр, түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих, эрчим хүч, түлшний хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тусгажээ.
Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжих хөдөлгөөн, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, говийн бүсийн 7 аймгийн 45 сумыг, алслагдсан сумдаас 8 аймгийн 71 сумыг сонгожээ.
Төсөлд тусгаснаас үзвэл алслагдсан аймгуудад сард өрхийн гишүүн бүрт 7000, говийн бүсийн аймгийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгох юм байна.