logo
Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлнэ

Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлнэ

2012/04/12
УИХ-аас Засгийн газарт олгосон эрх хэмжээний хүрээнд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэлээ.
Манай улсын хувьд одоогоор 2001 онд Эрдэнэт хотын нефть баазыг түшиглэн байгуулсан ганц үйлдвэртэй. Цаашид энэ чиглэлийн хэд хэдэн үндэсний үйлдвэртэй байх бодлогыг төрөөс барьж байна.
Тиймээс ОХУ-ын түүхийн эдийн экспортын татварын хувь, хэмжээ бэлэн бүтээгдэхүүнийхээ татвараас өндөр байгаа нөхцөлд өндөр эрсдэл дагуулсан энэ салбарт нөөц бололцоогоо дайчлан, иргэдийг ажлын байраар ханган, цаашид хүчин чадал, технологийн шинэчлэлийг эрэлхийлэн ажиллаж байгаа үндэсний компаниудыг  Засгийн газар дэмжиж, УИХ-аас олгосон эрхийн хүрээнд татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш