Өөрийнхөө бизнесийг хэдэн наймаачдын зовлонгоор дээшлүүлж яваагаа тэгээд улс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө хйиж байгаа ажил гэж ярих уу? Саяхан баттай бус эх сурвалжийн мэдээлснээр Ш.Сайхансамбуу Хятадуудад Нарантуулыг худалдах гэж байгаа гэжээ.Түүний хувьд Нарантуулыг худалдах сонирхолтой байгаа нь өнөөх л эрүүл мэнд, ажилллах орчны тухай байнга гомдоллож байдаг хэдэн наймаачдаасаа салах гэсэн оролдлого уу? Юутай ч түүнийг Хятадуудад Нарантуулыг худалдах гэж байгаа гэсэн мэдээлэл мэр сэр яригдах болсон. Ш.Сайхансамбуу гишүүний талаар “Одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс нь Монголыг шоронжуулсан хууль хэмээн шүүмжилсээр иржээ.
Уг хуулиар тэнсэн харгалзах гэсэн ял бараг байхгүй болсон. Ийм ял бол хөнгөн маягийн гэмт үйлдэлтэй хүнийг шоронд явуулалгүй үлдээж, нийгмийн харилцаан дунд нь хүмүүжүүлэх нөлөөтэй байлаа. Хатуу гэхэд дэндсэн Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн хүмүүс өнөөдөр Монголын шоронг дүүргэж, дахиад шинээр шорон бариад тэрүүчээс нь ашиглаж эхэлсэн юм. Ингээд ч ялтнуудаа хийх газаргүй шахуу байна. Тэгвэл өнгөрсөн оноос Ш.Сайхансамбуу энэхүү шоронжуулсан хуулийг засварлаж, шинэчилсэн хуулийн төсөл хийснээ зарлаж байгаа.
Үүнийг нь дэмжих хүн УИХ-д харин тун ховор бололтой. Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөл дээр нь С.Нарангэрэл доктор ажилласан гэнэ. Гэтэл тэр нь одоогийнхоосоо долоон дор хууль болох ажээ. Хэрвээ тэдний төслийг УИХ-аас баталбал шоронд орох хүний тоо улам өснө гэж Х.Тэмүүжин гишүүн үзэж байна. Тухайлбал, Ш.Сайхансамбуугийн санаачилж, С.Нарангэрэл доктороор хийлгэсэн гэх уг хуулийн төсөлд хэн нэгэн хүн үзгээр юм уу, шохойгоор, эсвэл хурц иртэй юмаар хаа нэгтээ эрээчиж, сараачсан бол гэмт хэрэгтэн болох ажээ. Ухаандаа “Ш.Сайхансамбуу бол шал тэнэг амьтан” гээд байшингийнх нь ханан дээр бичсэн байвал гэмт хэрэгтэн болж ял сонсох юм байна.
Ийнхүү маш олон жижиг сажиг зүйлийг гэмт хэргийн бүрэлдэхүүн болгож орхисон байв. Тиймээс Х.Тэмүүжин мэтийн залуу хуульчид “Ш.Сайхансамбуу гуай, та ингэж тэнэгтэж болохгүй” гэж сануулаад байгаа аж. Гэвч Ш.Сайхансамбуу нь угийн мугуйд эр тул “Харин ч энэрэнгүй хууль болно. Та нар даан ч намайг дэмжихгүй юм” хэмээн аанай л тэнэгтэж суугаа гэнэ. Хэрвээ элдэв юм эрээчсэн байдлаар хэв журам зөрчсөн бол эрүүгийн хуулиар бус иргэний болон захиргааны шугамаар шийдэх боломжтой юм байна. “ гэсэн мэдээллийг фактньюс.мн-д дэлгэж байсан юм.
Ц.Тамир
Эх сурвалж: BAI.MN