logo
Шууд нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч рүү өндөг шиджээ

Шууд нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч рүү өндөг шиджээ

2012/04/12
Грект өнгөрөгч баасан гаригийн орой хэсэг жагсагчид телевизийн студи руу дайран орж, мэдээний хөтлөгч Панагиотис Боурчас руу өндөг шидэж, тараг цацжээ. Нүүрээ алчуураар ороосон 17 идэвхтэн Epiros TV1 телевизийн студи руу нэвтрэн орсон байна. Тэд хөтлөгч рүү өндөг шидэж, тараг цацаж байх зуураа Нео-Нацистуудыг шоунаасаа хол байлга! хэмээн чангаар хашгирч байжээ. Учир нь сэтгүүлч Боурчас саяхан Golden Dawn хэмээх нео-нацист бүлгийн нэгэн гишүүнийг шоундаа оролцуулсан байна. Энэ бүлэг нь Еврейчүүд зэрэг гадныхны эсрэг үзэл баримтлалаараа алдартай ажээ.
Golden Dawn бүлгийн гишүүд хамгийн сүүлд хууль бус цагаачдыг илрүүлэхийн тулд Грекийн хойд хэсгийн хилийн дагуу мина байрлуулах хэрэгтэй гэж мэдэгджээ.  Санхүүгийн хямрал эхэлснээс хойш энэхүү нео-нацист бүлгийн нэр хүнд өссөн гэж Афинс Ньюс сонинд бичсэн байна.
Боурчастай ярилцаж байсан зочин тэр даруй босч явжээ. Харин тэрээр ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй ширээний ард тайван зогссон байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш