logo
Н.Энхбаярыг хүч хэрэглэн  баривчиллаа

Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчиллаа

2012/04/13
Өнөө өглөө 06.05 цагийн орчимд Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдаа, тусгай, АТГ-ынхан нийлсэн 300 гаруй хүн албадан баривчилжээ.
Түүний хоргодож байсан байшингийн бүх хаалгыг эвдлэн баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган УМБГ руу авч явсан байна.
Энэ үеэр түүнтэй хамт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нарыг цагдаа нар бүлэглэн зодсон бөгөөд Ч.Улааны нүдний шил хагарч, зүүн нүд нь гэмтжээ.
Тэд Монгол улсын ИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэнд халдсан гэсэн үндэслэлээр АТГ-ын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналыг өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт тавих гэнэ.
Яг одоо МАХН хэвлэлийн бага хурал хийлгэж буй ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш