Өсвөр насны охин Аниел Поинту нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдсөн нь өнгөрсөн онд шинжилгээгээр илэрчээ. Түүний хувьд энэ нь аймшигтай мэдээ байсан байна. Одоо тогтмол тунгаар инсулин тариулах хэрэгтэй байгаа тэрээр цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол мэдэж байх шаардлагатай байгаа юм. Гэвч iBGStar нэртэй 2.5 см урт, iPhone юм уу iPad –тай холбож болдог авсаархан төхөөрөмж Аниелын өмнөөс ихэнх ажлыг нь хийж байна. iBGStar арьсыг цоолох зүүтэй бөгөөд хатгалтын дараа гарсан бага хэмжээний цусыг тэр даруй шинжилдэг. Гар утсанд суулгасан програм мэдээлэлд дүн шинжилгээ хийж үр дүнг зургаан секундын дотор дэлгэцэнд гаргадаг байна. Аниел ярихдаа "Үүнийг хэрэглэснээр би чихрийн шижин өвчинтэй холбоотой асуудлыг илүү хялбар аргаар шийддэг болсон, энэ аппарат маш жижигхэн, үүнээс эд зүйлс хэрхэн өөрчлөгдөж сайжирч байгааг харж болно, би энэ хэрэгслийг утсандаа холбодог учраас хаана ч явсан цусан дахь сахарын хэмжээгээ мэдэх боломжтой гэжээ.
Гар утсанд зориулсан бусад программууд ч чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа хүмүүст ач тусаа өгч байна. Гэхдээ iBGStar бол Diabetes Manager програмын тусламжтайгаар өөрийнхөө тухай мэдээллийг гар утсанд оруулах боломжийг өвчтөнүүдэд олгодог анхны аппарат юм. Лондонд саяхан танилцуулсан энэхүү аппаратыг ашигласнаар хүмүүс цусан дахь сахарын өөрчлөлтийг төдийгүй нүүрс усны хэрэглээ, инсулины төвшинг мэдэж авч болно. Санофай компаний салбарын захирал, доктор Эндрью Хокейгийн хэлж байгаагаар энэ технологи нь сахарын өвчтэй бүх насны хүмүүсийн хувьд том дэвшил юм байна. Тэрээр ярихдаа "Хүн бүр сахарын хэмжээг тодорхойлогчийг ашиглаж болно, энэ аппаратыг iPhone гэх мэт утаснуудад холбож болно, та техникийн талаар их мэдлэгтэй байх шаардлагагүй" гэжээ.
Лондон дахь сургалтын үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн Профессор Петер Хаиндмаршийн хэлж байгаагаар шинэ төхөөрөмж олон хүний амийг аврах ажээ.
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүний цусан дахь сахарын хэмжээ өндөр байдаг бөгөөд зүрх, бөөр нь өвчилдөг байна. Өвчин хүндэрсэн тохиолдолд хараагүй болж улмаар амиа алдах аюултай. ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий даяар чихрийн шижин өвчний аль нэг хэлбэрээр өвдсөн 180 сая орчим хүн амьдарч байна. Одоогоор цусан дахь сахарын хэмжээг хурдан хугацаанд тогтоодог төхөөрөмжийг Европоос л авах боломжтой. Гэхдээ зохион бүтээгчид нь бусад улсуудад амьдарч байгаа чихрийн шижин өвчтэй хүмүүс удахгүй энэ төхөөрөмжийг хэрэглэх боломжтой болно гэдэгт итгэж байна.
Э.АМАР