УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн санаачилсан гурван хуулийн төслийг өчигдөр өргөн барилаа.
Үүний эхнийх нь УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Энхбат, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Ш.Сайхансамбуу, О.Чулуунбат нарын санаачилсан “Намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байсан юм. Аливаа нам хэдийгээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндсэн дээр байгуулагдах боловч зайлшгүй гишүүнчлэлтэй байхыг хуулиар хориглох байдлаар зохицуулахаар, зөвхөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхээр, орон нутгийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхгүй байх, намын бүртгэлийн асуудлыг аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр, намын санхүүжилтийн асуудлыг нэлээд тодорхой зохицуулж, төрийн аудитаар хянуулж байх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй намыг сонгуульд нэр дэвших эрхийг хасах талаар намын талаарх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зохицуулалтыг тусгажээ.
Уг төслийг боловсруулахдаа өндөр хөгжилтэй Англи, Америк, Япон зэрэг эрх зүйн эх газрын системтэй орнуудын төдийгүй Герман, Франц, ОХУ зэрэг Европын холбооны арав гаруй орны хууль, хөгжиж байгаа орон болох Шинэ Гвиней, Иймен болон хуучин социалист системийн орон Македон, Хорват гэх мэт хорь гаруй орны хуулиудыг судалсан байна.
Үүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын найман гишүүний санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Дээрх хуулиуд батлагдан гарснаас хойш есөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч Монгол Улсын нийт хүн амын 9,19 хувь нь газраа өмчилж авсан байна. 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 255458 иргэн 28287,68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж авчээ.
Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлөх талаарх хуулийн үйлчлэх хугацааг дахин таван жилээр сунгах холбогдох хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид онцолж байлаа. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэн зохион байгуулахаар тусгасан байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл, Д.Дамба-Очир нар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг биелүүлэх зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан .
Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ огцом өсч байна. Сүүлийн жилүүдэд системийн оргил ачаалал жил бүр 35-40 МВт-аар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ зөвхөн Өмнийн говийн уул уурхайн олборлох үйлдвэрүүдийн ачаалал л гэхэд ирэх арван жилд 625 МВт-аар буюу системийн суурилагдсан хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэхээр байгаа юм байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг шинээр бий болгох, хэрэглээгээ давсан эрчим хүчийг экспортлох болон уул уурхайн салбарыг түшиглэн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой болж байгааг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гишүүд УИХ-ын даргад онцолж байлаа.
Иймд түлш эрчим хүчний, уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах, шинэ технологийг дэмжих хөнгөлөлтийг бий болгосноор хөрөнгө оруулалтыг татаж, улсын болон орон нутгийн төсвийн орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлэх зэрэг олон эерэг талуудтай болох юм байна.
Цахилгаан, дулаан, эрчим хүчний болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг урамшуулах үндсэн механизм нь уг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, зуух, техник хэрэгсэл зэргийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.