logo
Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг өргөн барилаа

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг өргөн барилаа

2012/04/13
Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газраас санаачлан боловсруулсан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Хөдөлмөр эрхлэлт нь нэг салбарын эрхлэх асуудлын хүрээнд багтдаггүй, олон салбарыг дамнасан асуудал. Иймээс ажлын байр олноор бий болгож хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр ажилгүйдэл,ядуурлыг бууруулж нийгмийн төлөвшилд онцгой нөлөө үзүүлэн, хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг улс орны хөгжлийн төлөвлөлтийн үндэс болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Зохистой хөдөлмөр”-ийн үзэл баримтлал нь нэгд, хөдөлмөрийн хүрээнд аливаа албадлага, ялгаварлалаас ангид байх, хоёрт, тогтвортой ажлын байр , хангалттай орлоготой байх, гуравт, нийгмийн баталгаагаар хангагдсан хөдөлмөрчид хууль ёсны эрх ашгаа хамгаалж, өөрийн дуу хоолойгоо хүргэх боломжтой байх буюу нийгмийн зөвшил хангагдсан байх гэсэн зайлшгүй авч үзэх ёстой, хоорондоо харилцан уялдаатай бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг байна. Төслийг дээрх агуулгын хүрээнд өөрийн орны онцлогт тохируулан боловсруулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш