Тухайн үед О.Тэнүүний унаж явсан УНА-3030 дугаартай шаргал өнгийн «Лексус 570» маркийн машины толийг үл таних залуу гаднах хүрмээ өмсөх гэж байгаад санамсаргүй хөнджээ. Гэтэл О.Тэнүүн машинаасаа бууж уучлал гуйхыг шаардаад зогсохгүй найзуудаа дуудаад толь “хөндөгч»-ийг уучлал гуйх завдал өгөлгүй цохиж, зодон, бүр Сэлбийн далан давуулж шидсэн байна.
Үүнийг харсан гэрч цөөнгүй бий. Хохирогч залуугийн найзууд ч О.Тэнүүний нөхдийн гарт өртөн, багагүй гэмтсэн аж. Хамгийн хачирхалтай нь О.Тэнүүн болон түүний нөхдөд нэвширтлээ зодуулсан таван залуу тархи, толгой, нуруу нугасны гэмтэлтэй болж, өнөөдөр Урьдчилан хорих төвд хоригдож байна. Харин О.Тэнүүн гадуур зугаацаж яваа. Учир нь шүүх эмнэлгээс «Хохирогч О.Тэнүүн хүнд гэмтсэн» гэх маягийн дүгнэлт гаргасан гэнэ. Гэтэл зодсон нь хохирогч, зодуулсан нь хэрэгтэн болсны тайлбарыг хааваас эрэх вэ.
Яг үнэндээ, эдгээр таван залуу хэрэгтэн болж хоригдсон шалтгааныг шууд утгаараа «Оюуны ундраа»-гийн С.Отгонбаяр, түүний хамгийн сайн хамтрагч гэгддэг Шүүх эмнэлгийн дарга Н.Дагиймаа нарын хамтын зүтгэл гэж болно. Мөнгөтэй, эрх мэдэлтэй гэгдэх С.Отгонбаяр эрхийн «тэнэг» жаалаа энэ зодооноос хаацайлахын тулд Г.Дагиймаатай хуйвалдсан сурагтай. Тухайн үед шүүх, цагдаа, эмчийн үзлэг гээд баян айлын хүүхэд гэмтсэн байж болзошгүйг олж тогтоохоор ажиллаж байсан.
Тэгэхэд О.Тэнүүнийг Шүүх эмнэлгийн эмч бараг үзээгүй байж онц ноцтой гэмтсэн гэжээ. Гэтэл онц ноцтойгоор «гэмтээлгэж», бусдад булдруу болтлоо нүдүүлсэн гээд байгаа Тэнүүн зодоон болсноос хойш нэг ч удаа эмнэлэгт хандаагүй аж.
Тодруулбал, С.Отгонбаяр хүүгээ дагуулаад Шүүх эмнэлгийг зорьжээ. Тухайн үед /эмчид үзүүлж байхад нь/ О.Тэнүүнийг үзсэн эмч «Тэгтлээ их гэмтэл аваагүй. Эрчүүдийн зодоон болоход байдаг л нэг гэмтэл. Юун сүртэй юм бэ» гэж хэлээд инээж байсан гэдэг. Харин дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг тогтоолгох гэхээр Г.Дагиймаа дарга «Та нар байж бай, дүгнэлт нь хангалтгүй» гэж хэлдэг аж. Энэ хооронд хохирогч байх учиртай залуус Урьдчилан хорих төвд хоригдсоор байсан бол мөнгөтэй, арын хаалгатай эцгийн буянаар О.Тэнүүн хоёрдугаар сарын 11-нд хүнд гэмтэл авсан гэх Тэнүүн cap шинээр золгуут хийсэн шигээ явж байгаад хоёрдугаар сарын 23-нд Бээжин рүү ниссэн байна.
Эндээс харахад Г.Дагиймаа гэгчид ихээхэн учир байгаа бололтой. Эмч нар дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг хэдийнэ тогтоосон хэдий ч Г.Дагиймаа өдийг хүртэл ямар санаатай дарагдуулж буйгаа тайлбарлах хэрэгтэй юм. Төрийн ажил хийж буй хүн өнөөдөр юуны тулд хохирогч болох ёстой таван залуугийн амьдралаар тоглож, тэднийг Ганц худагт өвчин шаналлыг нь үл тоон хорьж байгаа нь тун сонин.
Тэгвэл хоригдож байгаа таван залуугийн хоёр нь өдгөө Гэмтлийн эмнэлэгт цагдаагийн хяналтад эмчлүүлж байгаа юм. Учир нь хоёр залуу эмчийн хяналтад байгаа тул аргагүй эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдөр нэг залуу нь тархины маш хүнд хагалгаанд орохоор болсон гэнэ. Ингэж л хүний амь амьдралаар тоглож буй Г.Дагиймаагийн хууль бус үйлдэл ар араасаа цуварсаар байгаа талаар ярих хүн ч олон байна билээ.
Тухайлбал, хатагтай Г.Дагиймаа өөрийн ажлын өрөөндөө прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч болон сэжигтэн гэх таван залууг авч ирж, нэг бус удаа эмчийг нь өөрчлөн томилуулж дүгнэлт гаргуулсан байна. Үүний цаад санаа нь О.Тэнүүнийг хэргээс гаргаж, эдгээр таван залууг хуучин гэмтэлтэй байсан гэдгээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг замхруулах гэсэн явдал. Хамгийн гол нь зодуулсан таван залуу өөр өөр эмчид хичнээн удаа үзүүлж зураг авахуулсан ч гзмтэл нь шинэ л юм чинь шинэ гэмтэл гэж гарна шүү дээ гэдгийг Г.Дагиймаад эмч нар нь удаа дараа мэдэгдэж байжээ.
Зөвхөн найзынхаа хүүхдийг яаж энэ хэргээс аварч гарах вэ гэдгээ сайн мэддэг Г.Дагиймаа «болоогүй байна» гэсэн ганц л үгийг хэлсээр бүтэн хоёр сарын нүүр үзсэн байна. Дүгнэлт яагаад өдий болтол гарахгүй байгааг гэмтлийн зэрэг тогтоосон эмч нар нь хүртэл гайхдаг аж.
Тэр ч бүү хэл III эмнэлгийн эмч нар хуралдаад эдгээр зураг бүгд шинэ гэмтлийн зураг байна гэж тодорхойлоод байхад Г.Дагиймаа л хуучин гэж зөрүүдлээд байгаа аж. Түүнээс гадна Онцгой байдлын сайд асан, «Оюуны ундраа» группийн захирал С.Отгонбаярыг сайд байх үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ми-8 нисдэг тэрэг осолдон, олон аавын хүү эрсдэж байсныг бид тодхон санаж байгаа. С.Отгонбаярыг энэ хэргээс мултрахад нь тусалсан хүн бас л Г.Дагиймаа аж.
Энэ мэт байдлаас болоод Г.Дагиймаад гомдолтой явдаг олон хүн байдаг юм билээ, Ядарсан нэгний эмнэлгийн дүгвэлтийг гаргаж өгдөггүй, танил талаа харж үйлчилдэг гээд л. Тухайлбал, өнгөрсөн ваймдугаар сард Дотоодын цэргийн 805 дугаар ангид нэгэн цэрэг дөрвөн «хал» цэрэгт зодуулж амь насаа алдсан билээ. Хүн алсан хал цэргүүдийг хаацайлах гэж Г.Дагиймаа бас л хууль бус үйлдэл гаргаж, нас барсан залууг буруутан мэтээр ойлгогдох дүгнэлт гаргасанд одоо хүртэл талийгаач цэргийн ар гэрийнхэн гомдолтой явдаг юм билээ.
Мөв АТГ-ын дарга асан Н.Давгаасүрэн гуайн үхлийн талаар бас л буруу онош тавьсан байдаг. Талийгаачийн дүү Б.Дансал хэвлэлд ярилцлага өгөхдөө
“Харамсалтай нь эмнэлгийн хариу өнөөдрийг хүртэл миний гар дээр ирээгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг авах гэж гурван удаа эмнэлгээр очсон. Гэвч тухайн эмвэлгийн дэд дарга Г.Дагиймаа гэгч ажлаа хийдэггүй юм уу, эсвэл надаас зугтаагаад байгаа юм уу байхгүй байсан. Ажлаа мэддэггүй энэ мэтийн нөхдийг ийм хариуцлагатай төрийн албан тушаалаас зайлуулах хэрэгтэй.
Бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөөд байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй байгаа нь ч ар гэрийнхэнд нь хардлага төрүүлсээр байна. Би цаашид энэ хэргийн талаар холбогдох хүмүүст хандана» гэж хэлж байсан.
Энэ мэтээс харахад тангараг өргөсөн эмч хүн ийм санаанд багтамгүй үйлдэл хийдэг нь харамсалтай. Хэрэв хатагтай Г.Дагиймаа дээрх таван залуугийн гэмтлийн зэргийг нь тогтоогоод өгвөл О.Тэнүүн адилхан хэрэгт татагдах нь ойлгомжтой болохоор амь нь тэмцээд байгаа бололтой. Эхэлсэн зодоондоо өөрөө халтирчихаад, адилхан аавын хүүхдүүдийг хэрэгт унагаж, өөрөө уснаас хуурай гарах гэж тэмүүлж байгаа О.Тэнүүнийг ямар эцгийн ямар хүү гэх вэ.
Гэмтэл аваагүй О.Тэвүүнийг хүнд гэмтэлтэй гэж тогтоож байгаа бол өнөө маргаашгүй хагалгаанд орох болсон эдгээр залуусыг юу гэж хэлэх бол Г.Дагиймаа дарга.
Одоогийн байдлаар гэмтэл авсан залуусыг Урьдчилан хорих төвөөс гаргаж, мэс засалд оруулах шаардлагатай. Мөн эмчилгээ хийлгэх хүсэлтийг ар гэрийнхэн нь холбогдох байгууллагуудад удаа дараа тавьсны хүчинд зарим нэг нь эмнэлгийн бараа хараад байгаа юм. Үлдсэн гурван залуугийн хувьд эмчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд ба хүвдэвтэр зэрэгтэй гарсан гэх энэ бүх хууль бус үйлдлийг Г.Дагиймаа одоо хүртэл нууцалж байгаагийн цаад учир нь О.Тэнүүнийг ялаас мултлах арга заль гэхээс өөр юу гэж үзэх вэ.
Энэ мэт шударга бус явдалд нүүрэндээ шир наан үйлчилж байгаа Дагиймаа гуайн шүүх эмнэлэг хувийнх уу, төрийнх үү гэдгийг энэ эмнэлгийг хариуцдаг байгууллага байдаг бол асуугаад хариултыг нь авмаар байна.
Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”