logo
Ц.Нямдоржтой холбоотой зарим баримтыг дэлгэлээ

Ц.Нямдоржтой холбоотой зарим баримтыг дэлгэлээ

2012/04/13
АТГ-ын Олон нийтийн зөвлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэдний хийсэн мэдээлэлд нэлээд олон асуудал багтаж байсан юм. Тэдний өчигдрийн мэдэгдэлд өндөр зэрэглэлийн тансаг хаусанд түрээсээр биш, үнэгүй амьдарч байгаа гэгдээд буй Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн талаарх мэдээлэл голч үүрэг гүйцэтгэв.

Тэд хэлэхдээ «Хүний өндөр үнэтэй хаусанд зүгээр амьдарч байгаа нь цаагуураа авлиган шинжтэй үйлдэл. Том асуудал ард нь нуугдаж байгаа болохоор үүнийг хуулийн байгууллагынхан шалгах хэрэгтэй. Хүн өндөр үнэтэй байрандаа зүгээр суулгаж, бэлэглэнэ гэж лав байхгүй. Энэ бол авлигын гэмт хэргийн хэлбэр мөн» гэж байлаа.

Мөн «ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон нь авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Ажилдаа хариуцлагагүй хандсан АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Нийслэлийн прокурор Бат-Орших нар олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүйнхээ төлөө огцрох ёстой» хэмээн мэдэгдлээ.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс хийсэн уг мэдэгдэл нь ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй байсныг нуух юун. АТГ-ын Олон нийтийн зөвлөл гээч байгууллага ерөнхийдөө Ардчилсан намын зорилго, чиглэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болсон мэт харагдаж байсныг дурдах хэрэгтэй.

Сүүлийн үед АТГ-аас хөдөө орон нутгийн Засаг дарга нарын холбогдсон авлигын хэргүүдийг шалгаж байгаад хаадаг. Эсвэл хууль хяналтын байгууллагад хэрэг нь шилжихээрээ хаагдах болж. Иймэрхүү асуудал улам лавшрах хандлагатай байгааг тэд мэдэгдэлдээ сануулсан юм.

Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш