“Ялалт” кино театрт монголын уран сайхны “Сүүдэр” гэдэг шинэ кино гарна гэсэн зарлал үзэгчдийг даллан дуудсанаас хойш бараг л сарын дараа хоёр билет оллоо. Үзэгчдийн суудал пиг дүүрэн, ихэнх нь залуучууд. Манай залуус өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн, зүс царайгаараа ч гэсэн сайхан болжээ. Кино театрын хамт олон үзвэр эхлэхийн өмнө, уянгын сайхан дуу сонсгож үзэгчдийн сэтгэлд нийцүүлэхийг бүхийлэн хичээх ажээ. Гэрэл унтарч кино гарч эхлэв. Хүмүүс амьсгаа даран чив чимээгүй, миний дэргэд амьдралын зах руу дөнгөж алхаж яваа болов уу гэмээр хос залуу суусан байлаа.
Дайны сүүдэр гэгч хүний амьдралд ямар арилшгүй мөр үлдээдгийг үзүүлсэн хамгийн эгзэгтэй, зүрх шимшрэм хэсэг дээр өнөөх хоёр маань гэнэт тачигнатал инээж байх юм. Зарим үзэгч эргэж харан зэвүүцэж ядсанаа илэрхийлнэ. Бодооч та минь! Дайныг жигшиж, амьдралдаа гутарсан эр хүн хээрийн хойморт гав ганцаар суугаад асгартал уйлж байхад инээж байгаа үзэгчдийг чинь юу ч гэх билээ дээ. Миний тэвчээр тасарч, “Та хоёр ямар юмандаа инээгээд байна аа? Энд чинь инээх юу байна!” гэж уцаарлангуй асуухад эрэгтэй нь: “Чамд бидний инээх ямар хамаатай юм бэ? Дуугүй наад киногоо арзайгаад үз” гэж омогдлоо.
Эхнэр маань хажуугаас нударч: “Яршиг яршиг зэрлэг юмнууд яачих ч юм билээ?” гэж шивнэв. Дайны тухай кино үзэж, ном уншиж үзсэн болов уу энэ хоёр?.
Дайн гэдгийг эд ямраар төсөөлж байгаа бол? Энэхэн мөчид миний нөгөө талд суусан буурал эр нулимсаа арчиж харагдана. Түүний энгэрт байгаа одонгийн тууз магадгүй саяын инээж байгаа хоёрын төлөө асгаруулсан цусны үнэ цэнэ ч юм бил үү? Хоёр залуу үзэгч чад чадхийтэл самар цөмж ясыг нь сархийтэл хөл дороо асгана. Би дургүй хүрсэндээ: “Та нар яах гэж самрын ясаа хаяад байна аа? Энэ чинь театр болохоос хогийн сав биш?!” гэвэл: “Чи юу юм бэ? Хохь чинь шүү, төгөлцөг минь! Алив би…” гээд залуу нь хүүхнийхээ наана гарч надтай тохой залган суулаа.
Бодвол бүсгүйдээ зоригтой эр болохоо харуулж байгаашуу юм биз дээ, хөөрхий. Кино үргэлжилсээр… Гэтэл нөгөө хоёр дүнгэр дүнгэр ярьж байн байн хөхрөлдөнө. Хорь хүрээгүй энэ хоёр тэнд байгаа үзэгчид, киног бүтээсэн уран бүтээлчдийг хүндэтгэх байтугай киног ч сонирхож байгаа юм алга. Газар мундсан биш дээ. Тэд доошоо тонгойн шов шовхийтэл үнсэлцэх нь цуурай татуулна. Ерөөсөө тэд харанхуй, дулаахан газар орж үнсэлцэх гээд бодож бодож театрыг сонгожээ. Дурлалдаа шатаж, дурлалдаа согтсон гэж дуу шүлэгт гардаг ч гэсэн, түмэн үзэгчийг үл тоон эх захаа алдаж байгаа энэ хоёрын “хайр дурлал” гэгч чухам яаж төгсдөг бол оо? Энэ хоёр эцэстээ бие биеэ хүндлэхгүй дээ гэсэн бодол надад төрлөө. Ийм хүмүүс гудамжинд ядарч яваа эмгэн халтирч унаад сүүгээ асгавал тачигнатал инээгээд л самрынхаа ясаар чулуудаад өнгөрнө. Инээдэм үнэтэй, наадам хямд гэж нэгэн яруу найрагч бичсэнсэн. Үүнээс үүдээд хэлэхэд ямар ч утга учиргүй хөхрөх нь даанч өрөвдөлтэй. Кино дууслаа. Би сайхан кино бүтээсэн нөхдөдөө баярлаж, нөгөө хоёртой маргаснаа мартаад “Ёстой сайхан кино болж” гээд алга таштал хүүхэн нь: “Хн, ямар гажиг амьтан бэ? Солиотой байх аа?” гэж ширвэлзсэнээ: “Сүүдэр гэж нэрлээд байхдаа яах вэ дээ” гээд инээсээр үүд рүү зүтгэв.
Урам хугарч: “Ийм үзэгчид даанч цөөхөн юм даа. Хэрвээ олон байдаг бол сайхан юм бүтээгээд яах ч юм билээ” хэмээн харамсан бодлоо. Эд ч ёстой хүний сүүдрүүд юм даа гэж л цухалдав.
Гэрэл тодрон асаж сайхан кино үзсэн хүмүүс суудлаасаа босоход хөлийн дор самрын яс, алимны үлдэгдэл, чихрийн цаас хөглөрнө. Уран бүтээлийн чанарын тухай ярихын зэрэгцээ үзэгчдийн соёлын түвшингийн талаар ч ярих цаг бас болсон биш үү.
С.Цогтсайхан