Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бүх тасалбар борлогдож дууссан тухай Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ тэргүүн Мартин Каллен мэдээллээ.
Польш болон Украинд болох тэмцээнүүд хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татсан байдлаараа бүх дээд амжилтыг эвджээ. Зохион байгуулах хороонд тасалбар худалдаж авах 12 сая гаруй захиалга ирсэн байна.
«Евро-2012» тэмцээний үеэр нэг ч сул суудал байхгүй. АШТ-ий бүх тасалбар борлогдож дууссан. Европын хөл бөмбөгийн түүхэнд хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг ингэж ихээр татаж байсан тэмцээн үгүй. Үүгээрээ онцлогтой тэмцээн болох нь» гэж мэдээллийн төвийн ажилтан ярьжээ.
Тэмцээнийг зохион байгуулагч хоёр орны болон Англи, Нидерланд, Шведийн хөгжөөн дэмжигчид хамгийн олон тасалбар худалдан авчээ.
Хөл бөмбөгийн хорхойтнууд захиалсан тасалбаруудаа тавдугаар сарын 10-наас хойш шуудангаар хүлээж авах аж.
З.Амгалан