logo
Хэвлэлийнхний амыг хаах далд тэмцэл эхлэв үү

Хэвлэлийнхний амыг хаах далд тэмцэл эхлэв үү

2012/04/13

Гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаярыг  өнөө өглөө цэрэг цагдаагийн хүчээр хүч түрэмгийлэн албадан саатуулсан нь   хүн бүхний анхаарлыг татаж байна.  Хилийн чанадад болон эх орондоо байгаа Монголчууд телевиз, сайтуудаас энэ тухай мэдээллийг цаг алдалгүй авч байгаа билээ. Гэтэл энэ хэргийн захиалагчид хэвлэлийнхний амыг хааж, ард түмэнд үнэн мэдээлэл өгүүлэхгүй байхыг эрмэлзэж эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл тэд далд сурталчилгааны ажилдаа оржээ.  Мэдээллийн сайтуудыг гацаах, орон нутагт ТV-9 телевизийн цацалтыг санаатай  хаах,  сонингуудыг бөөнөөр нь худалдаж авах үзэгдлүүд гарчээ. Тухайлбал БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Монголын мэдээ" өнөөдрийн бүх дугаарыг нь уншигчдад хүрэхээс нь  түгээх шуудангуудад очиж  бүгдийг худалдан авсан байна. Учир нь тус сонины сэтгүүлч Б.Жаргалсайханаас урд өдөр нь ярилцлага авсан  бөгөөд тэр ярилцлага нь өнөөдрийн дугаарт гарах байсан аж. Гэтэл улс төрд үүсээд байгаа өчигдрийн үйл явцаас болж тэрбээр уг ярилцлагыг уншигчдад хүргэхээс татгалзаж ийнхүү хууль зөрчиж хэвлэл мэдээллийнхний эрхэнд халдсан байна.

Г.Энхтуяа
ZINDAA.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш