logo
Хурандаа Т.Сайнжаргал: МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг АТГ гардан зохион байгуулсан

Хурандаа Т.Сайнжаргал: МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг АТГ гардан зохион байгуулсан

2012/04/13

Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-аас гаргасан тогтоолын дагуу энэхүү арга хэмжээг авч явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74.2-т зааснаар “…сэжигтэн, хохирогч, яллагдагч мөрдөн байцаалтад удаа дараа дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлнэ гэж заасан” байдаг. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэгч нь цагдаагийн ажилтнууд байдаг.Өчигдөр оройноос  эхлэн өглөө 07.00 цагийн хугацаанд 300 орчим албан хаагч нийгмийн хэв журмыг сахиулан ажилласан. АТГ-аас өчигдөр Н.Энхбаярын албадан саатуулах тухай тогтоолын ирсний дагуу, цагдаагийнхан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Дээр хэлсэнчлэн хууль хэрэгжүүлээгүй учир албадан авч явсан байгаа. Энэ үеэр нэг ч албан хаагч зэвсэг хэрэглээгүй. Энэ ажиллагааг АТГ гардан зохион байгуулсан” хэмээн мэдэгдлээ.

Г.Энхтуяа
ZINDAA.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш