УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын гадаад өртэй холбоотой асуудлаар хурал хийсэн боловч МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагад баривчлагдах хүртэл хамт байсан хүнийх нь хувьд сэтгүүлчдийн зүгээс бодит байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Ц.Шинэбаяр гишүүн дээрх үйл явдал болж байгааг анх “Ийгл ньюс” телевизээр үзсэн байна, гэр нь Удирдлагын академийн урд талд байдаг тул хэрэг явдал үүссэн газарт иржээ. Энэ үед УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хүрэлцэн ирсэн байсан гэнэ. Харин хэрэг явдал чухам юунаас болж гарав гэдэг дээр нарийн мэдээлэл байхгүй, ямар ч байсан зэрлэг балмад үйл ажиллагаа болсон гэдгийг нүдээр үзсэн хүний хувьд хэлнэ, тэр тусмаа Монголын цагдаа гадаад, дотоодын олигархудын гар хөл болж явахаас буцахаа больсны жишээг энэ үйл явдлаар тод томруун харуулсан гэж мэдэгдлээ. Хүчний байгууллагынхан Н.Энхбаяр даргыг баривчлахаар орж ирэнгүүтээ шууд Ц.Шинэбаяр гишүүнийг сууж байсан буйдан дээр нь дарж унаган, улмаар буйдангаар нь дарсан байна. Хэсэг хугацаанд буйданд дараатай байсан, хэрэв удсан бол муугаар эргэж болзошгүй. Ямар ч байсан толгой дээр нь нэг хүний хөл байсан, тэр нь Ч.Улаан гишүүнийх байсан гэлээ. Түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.
-Та УИХ-д хандах уу?
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж чадаагүй, харин урьд шөнө хамт байсан гурван гишүүн маань уулзсан байна лээ. Мэдээж хандана. Цагдаа нарт зодуулчихаад, зүгээр байж байвал бүр даварна. Өнөөдөр цагдаа нар өдөр болгон хүн зодож байна. Бүр энэ асуудлаар асуулга тавина.
-Төрийн тусгай хамгаалалтад байдаг хүнийг шууд баривчилж болдог юм уу. Хууль зүй талдаа хэрхэн тусгасан байдаг юм бэ?
-Н.Энхбаяр даргын хувьд Төрийн тусгай хамгаалалтад байж байгаа хүн. Бүрэн эрхэд нь халдах бол УИХ-аас тогтоол гарч, бүрэн эрхийг нь хүчингүй болгосны дараа ийм асуудал тавигдах ёстой. Мөн энэ хүн одоо ч Төрийн тусгай хамгаалалтад байгаа, тийм учраас бие хамгаалагчтай нь хамт Урьдчилан хорих төвд хийх ёстой байсан. Бие хамгаалагчгүй хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа.
-Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ өчигдөр хэвлэлийнхэнд хандах үеэрээ “Таныг олигархи” гэж зарласан. Таны хувьд сонголтоо хийжээ гэж ойлгож болох уу?
-Хамаг Монголын хөдөлмөрийн нам нь улс орноо аврах уриалга гаргаж ажиллаж байгаа. Монгол Улс олигархудын гарт орсон, гадаад дотоодын үндэстэн дамнасан корпорацийн эрх мэдэлд орчихсон учраас манай намын дарга мэдэгдэл хийсэн. Намайг олигархи гэж хэлээгүй.
-Тэгэхээр МАХН-д элсэх бодолгүй байна аа гэсэн үг үү?
-Хамаг Монгол хөдөлмөрийн намыг байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн, тус намын мөрийн хөтөлбөр, үндсэн хуулийг боловсруулсан, намыг сонгуульд оролцуулах чиглэлээр нэлээдгүй ажил хийсэн. Тийм учраас энэ бүхнээ орхиод Хамаг Монгол хөдөлмөрийн намаас гарч, өөр намд орох бодолгүй байгаа. Харин зүүний чиглэлийн Хамаг монголын намын сонгодог улстөрийн онол дээр дээр суурилсан үзэл баримтлалтай намууд бидэнтэй нэгдье гэвэл хүлээж авна. Дашрамд сануулахад, Монгол Улсын гадаад өр өнөөдөр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг нь 1990-2011 онд Монгол Улсын гадаад өр 2.1 тэрбум ам.доллар байсан бол энэхүү бүрэн эрхийн хугацаанд 9.6 тэрбум ам.долларт хүрээд буй ажээ. Үнийг Монгол Улсын 2.7 сая иргэндээ хуваахад нэг хүнд 3500 ам.долларын өр ногдож байна. Төгрөгөөр тооцвол иргэн бүр таван сая төгрөгийн өртэй байгаа юм байна. Энэ асуудлын хүрээнд Ц.Шинэбаяр гишүүн Ерөнхий сайд С.Батболдод хандан асуудлыг тавьсан боловч өнөө хэр нь хариу ирүүлээгүй аж. Тиймээс эл асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газар анхаарал хандуулж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр асуудлыг шийдвэрлэх ёстой гэж мөн байр сууриа илэрхийллээ.
Г.Дарь
news.mn