Паах тэгээд өргөөд гаргаад ирэхдээ яахав дээ. Энэ чинь терроризм уу? Зүй нь бол эхлээд Ерөнхийлөгч III-т урьдчилан мэдэгдэж, баривчлах цаг авах байсан гэж Удвал эгээ хэлж байна. Би бодохдоо үүнийг зөв гэж бодож байна. (дашрамд асуухад, хэзээнээс монгол хэлний нэг өгүүлбэрт нэг үйл үг 2 удаа ордог болцым бэ?)
Би бодохдоо, манай хуулийнхан тэр өөрөө хаалгаа онгойлгож өгтөл нь тогших байсан гэж бодож байна. Эвдэж ордог нь муухай.
Үүдээр нь байсан цагдаа нар залуучуудыг түлхээд дээрэлхээд байсан. Би бодохдоо үүнийг бүүр муухай гэж бдож байна. “Уучлаарай жоохон хойшоо зогсоод өгнө үү, гуйж байна, ээ зогсчих л доо, эээ.....” гэж хэлэх ёстой байсан юм.
Энхбаяр гуайг дэмжиж хүүхдийн шалдан дуучин Анугаас бусад нь ирлээ. Анугаас “чамд хүн чанар гэж юм байдаг уу?” гэж асуумаар байна. Энэ асуултын хариултыг өгөхгүй бол би маргаашнаас өлсөглөн зарлахдаа тулаад байна.
Би бодохдоо Удвал эгээ Энхбаярт дурлацийн болуу гэж бодож байна. Тиймээс түүнийг юу ч гэж ярьсан битгий буруутгаарай. Тэр Монголын төрийг нугаслана гэсэн үү юу гэсэн, зүгээр мартчих. Дурласан зүрхийг зүгээр орхи.
Гэхдээ Удвал эгээ бүх ард түмний өлсгөлөн зарлана гэсэн нь таалагдахгүй байгаа. Би хүүхдүүдээ тэрэнд нь оруулмааргүй байна. Чөлөөлөөд өг гэж өргөдөл бичээд үзэхээс.
Ерөнхийлөгч III яагаад АТГ-н дуудлагаар очоогүйгээ “өөрийхөө эсрэг мэдүүлэг өгөхгүйн тулд” гэж тайлбарласан. Би бодохдоо энэ хүнийг гэмт хэрэгтнүүдийн мэлзэхүйн гарын авлага болж дууслаа гэж бодож байна.
-Шалгана
-Нөү! Хамтдаа л шалгуулна.
-Ир
-Нөү! Өөрийхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй.
Олон хүн МАХН-д элсэж байна. Бас олон залуус ерөнхийлөгч III-т хайртайгаа илчлэх гэж үхэлдэж байна лээ зурагтаар. Тэдний ухаан самуурсан байж магадгүй, нүд нь ган шиг гялалзаж байгаагаас үзвэл. Гэхдээ хэрвээ байдал буруутвал ерөнхийлөгч III-г таньдаггүй байснаа батлах гэж бас л бажгадах хэрэг гарна.
Твиттэр дээр бөөн будилаан. Тэрбишдагва гуай сэтгэлээсээ твиттэрдэж байна: “Шударга үнэний төлөө байсныхаа төлөө зодууллаа”. Яаж байгаам бэ түүнийг, шударга үнэний төлөө явж байхад чинь.
Магнай маань бас хувьсгал хийх ямар нэртэй билээ нэг бүлгэм байгуулснаа өчигдөр твиттэрээр зарлав. Тэгсэн чинь ерөнхийлөгч III-г маань ачаад явчлаа гэнэ.
Гэхдээ би Магнайгаас айгаад байна. Хувьсгалаа эхлүүлэхдээ ядаж 2 өдрийн өмнөөс зарлаарай. Гэр бүлээ аваад хил давж зугтаана.
Өчнөөн л юм болж байна даа ер нь. Гүэ тэр Улааны хөл Шинэбаярын толгой дээр явж байдаг нь юүв дээ бас.
Ямар ч байсан хаврын нозоорсон цагаар уйдахгүй байна гэдэг л чухал юмуу даа.
Нийтлэлч: Артаньян