Яг одоо Сүхбаатарын талбай дээр Н.Энхбаярыг суллахыг шаардсан хүмүүс жагсаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллуулах шаардах бичгийг МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад өргөн барихаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МАХН-ын Нарийн бичгийн дарга Л.Цог нарын хүмүүс жагсагч нарыг төлөөлөн Засгийн газрын ордон руу орж байна.