Тэрбээр өнгөрсөн сард Осака хотноо болсон Хару башёд 13:2 амжилтаар аваргын төлөө хүч үзэж, Монгол Улсаас тодорсон дөрөв дэх Озэки болсон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Какүрюү М.Ананд манай спортын хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулга болон комиссын гишүүдийн санал асуулгаас нийт 45 хувийн саналыг цуглуулж чаджээ.
Энэ нь сүмо бөхийн тамирчин сарын шилдэг болсон анхны тохиолдол боллоо. Харин хоёрдугаар байрт анх удаагаа паралимпийн төрлийн тамирчдаас энэхүү шалгаруулалтанд нэр дэвшсэн пара зээрэнцэг шидэлтийн тамирчин С.Баярнаран 15 хувийн саналаар тодорсон.
Уг шалгаруулалтанд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн, мэргэжлийн сүмог бөхийн Хару башёд 22 дахиа түрүүлж, их аварга Таконаханагийн амжилттай зэрэгцсэн Их аварга Хакүхо М.Даваажаргал, боксын Ази тивийн аварга Э.Уянга, Т.Болортуул, олимпийн эрхээ авсан У.Мөнх-Эрдэнэ нар удаалсан байна.
Д.Өлзий
МОНЦАМЭ