logo
Мали улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Мали улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

2012/04/14
Дионконда Траоре энэ сарын 12-нд тангараг өргөж, Баруун Африкийн Мали улсын Ерөнхийлөгч боллоо. Өнгөрсөн Мали улсад цэргийн эргэлт гарч цэргийн дунд тушаалын офицерууд засгийн эрхэнд гарсан. Гэсэн ч төрийн эргэлт хийсэн цэргүүд удалгүй эрх мэдлийг эргүүлэн шилжүүлэн өгсөн юм. Дионконда Траорегийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд цэргийн эргэлтийг удирдсан Амадоу Саного оролцсон байна. Малигийн хойд хэсэгт нүүдэллэн амьдардаг Таурег үндэстнүүд салан тусгаарлах тэмцэл явуулж эхэлснээс хойш эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Эмх замбараагүй байдлыг далимдуулан нутгийн хойд хэсгийн хот суурингуудаар дээрэм тонуул, хүчин болон хүн амины хэрэг ихээр гарах болсон юм. Малигийн урдны эрх баригчид нутгийн хойд хэсгийг хяналтандаа байлгаж, чадахгүй эмх замбараагүй байдлыг гааруулж байна гэж үзсэн цэргийн дунд тушаалын офицерүүд цэргийн эргэлт хийсэн юм. Мали нь 14.5 сая хүн амтай. Тал хувь нь өдөрт 1.25 доллараас бага орлоготой. Олон жил нэг намын системтэй явсан Мали улсад 1991 онд цэргийн эргэлт гарч, ардчилсан, олон намын системтэй улс болсон юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш