АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Сирийн хямралыг зохицуулж, сөргөлдөгч талуудын галыг зогсоохын тулд Олон улсын багийг Сири лүү илгээх санал тавьлаа. “Их-8” буюу эдийн засаг аж үйлдвэрээр дэлхийд тэргүүлэг 8 улс Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ санал НҮБ-ын төлөөлөгч Кофи Аннаны хямралыг зохицуулах төлөвлөгөөний нэг хэсэг нь юм. Төлөвлөгөө ёсоор бол хот суурингуудаас танк, цэргийн техник хэрэгслийг гаргах, мөргөлдөөн болсон газар олон улсын хүмүүнлэгийн тусламж оруулах зэрэг багтах юм байна. “Их-8” улсын төлөөлөлгчид Вашингтонд уулзаж байгаа. Тэдний төлөөллүүд мөн Нью-Йоркт уулзах юм байна. Клинтон олон улсын баг илгээх ажлыг түргэвчлэхийг хүсч байгаа. Гэхдээ Башар Ассад ямар нөхцөл тавихаас хамаарах аж. НҮБ сөргөлдөгч талуудыг гал зогсоох цаад талын хугацаа өгсөн. Гэсэн ч Башар Ассад заасан хугацаанд гал зогсоогоогүй. Клинтон Сирийн иргэд өөрсдөө ирээдүйгээ сонгох эрхтэй гэсэн байр суурин дээр баттай зогсож байгаа юм. Тэрээр Хойд Солонгос болон Ираны талаар мөн дурьдсан байна. Түүнийхээр Иран улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улстай яриа хэлэлцээр хийгдэж байгаа. Иран улс буулт хийх магадлалтай гэж байгаа юм байна. Харин Умард Солонгосын пуужин хөөргөсөн явдлыг “Их-8” өдөөн хатгалага, дэлхийн энх тайван аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзэж байгаа юм. -Их-8-д АНУ, Их Британи, Канад, Франц, Япон, Герман, Итали, ОХУ багтдаг юм.
Shuum.mn
Shuum.mn