logo
Бельгийн нэгэн гудамжинд “Онцын шаардлагагүй бол бүү дар!” гэсэн товчлуур байрлуулжээ

Бельгийн нэгэн гудамжинд “Онцын шаардлагагүй бол бүү дар!” гэсэн товчлуур байрлуулжээ

2012/04/14
Анхаар Өөийгөө устгах товч!  Онцын шаардлагагүй бол бүү дар! гэсэн товчлуур кинон дээр гардаг. Мөн ямар үүрэгтэй, юу болохыг нь мэдэхгүй бол бүү дар! Зөвхөн аюул ослын үед дар! гэсэн товчлуур зөндөө байдаг. Гэхдээ эдгээр нь ихэвчлэн кинон дээр гардаг. Харин жинхэнэ амьдрал дээр ийм товчлуур хэр их таардаг бол? Бельги улсын нэгэн хөл хөдөлгөөн багатай гудамжинд  Драма буюу эмгэнэлт явдал үзэхийг хүсвэл энд дар! гэсэн товчлуур байрлуулжээ.  Хэн нэгэн уг улаан товчлуурыг дарахад юу болохыг харцгаая......
Юу болохыг мэдээгүй байсан сониуч хүмүүс учир мэдэхгүй товчлуур дарснаар богино хугацаанд гэнэт кинон дэр гардаг шиг зодоон, нүдээн, тэмцэл, буудалцааныг харах болно. Яг жинхэнэ юм, шиг үнэмшилтэй болох уг үйл явдлыг үзэх хүмүүс “Би юу хийчих нь энэ вэ? гэсэн гэнэтийн цочролд ордог байна. Үйл явдал богино хугацаанд болоод өнгөрнө. Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвийн болж, хотын амьдрал хэвийн үргэлжилж, өдрийн чинь амьдралд бага зэрэг адал явдал бэлэглэлээ гэсэн лого бууж ирдэг байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровт RESET буюу “дахин эхэл” гэсэн товч бэлэглэж, 2 улс харилцаагаа  дахиншинээр эхлүүлж байгааг илтгэж байжээ. Мэдэхгүй товчоо Онцын шаардлагагүй бол дарах хэрэггүй!    
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш