logo
2000 жилийн түүхтэй бунхан маргаан үүсгээд байна

2000 жилийн түүхтэй бунхан маргаан үүсгээд байна

2012/04/14
Христийн болон Католик шашинтнууд аврагч Есүс Христийг цовдлуулсныхаа дараа 4 сард дахин амилсан гэж итгэдэг. Түүнийг дахин төрсөн гэж үзэн улаан өндөгний баяр тэмдэглэдэг. Тэгвэл судлаачид Есүс Христийн дахин амилсан байж болзошгүй 2000 мянган жилийн өмнөх авс мод болон бунхан олсон байна. Гэхдээ ихэнх эрдэмтэд Есүс Христийн дахин амилсан бунхан гэдэгт итгэхгүй байна. Айовагийн их сургуулийн эрдэмтэн Роберт Хардгалын ярьж байгаагаар бунханд байсан эртний Грекийн хөлөг онгоцыг дүрсэлсэн зургийг итгэгчид Фотошоп програмаар эвтэйхэн засаад Жоаннагийн загас буюу загалмайн шашинтнуудын бэлэгддэг загасны хэлбэрт оруулсан. Мөн Есүс Христийн бунхан гэж итгэгчид дижитал үзгээр чулуутай адилхан өнгөөр нэмж загалмайн дүрс зурсан. Бурхадын нэрийг Грекээр бичсэн байж болох юм байна.  Зарим хэсэгт эртний Еврей үсгээр бичсэн байгаа нь бас маргаан эргэлзээ төрүүлээд байна. Мөн зарим Еврейчүүд болон бусад шашны хүмүүс Есүс Христийг мэндлэхээс өмнө дахин амилах гэдэгт итгэдэг байсан. Тэгэхээр Христийн шашинтнууд зөвхөн Есүс Христ дахин амилсан гэж итгэдэг биш. Олдоод байгаа бунхан өөр соёл иргэншилд ч хамаарч болох юм байна. Ямартай ч 2000 жилийн өмнөх шарил эрдэмтдийн дунд маргаан үүсгээд байна. Мөн хүмүүс итгэхийг хүссэн зүйлээ өөрсдөө бүтээгээд итгэдэг нь эрдэмтдийг эргэлзэх байдалд хүргээд байна.   

Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш