Манай ашигт малтмалын лицензийг гадныхан хоорондоо өндөр үнээр худалдах болсоор удаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Саус Гоби Сандс компанийг худалдсан байна. Хэн нь хэнийхээ баялагийг хаана худалдаад байна вэ энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
-Сүүлийн үед гадны компаниуд манай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж байгаа тухай асуудал яригдах боллоо. Энэ нь хуулиар зохицуулагдсан зүйл байдаг юмуу. Сангийн яамнаас энэ чиглэлээр татварын хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол?
-Хэрэв та бүхэн санаж байгаа бол Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын 2010 оны төсвийг УИХ-аар тус тус хэлэлцэж байх явцад нэлээд хэдэн УИХ гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадныхан наймалцаж байгаа тухай болон тэдгээрт Монгол Улс татвар ногдуулж байгаа эсэх талаар асууж тодруулж байсан.
Энэ үеэс эхлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулалтад татвар ногдуулах чиглэлээр Сангийн яам судалгаа хийн Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн татварын хуульд өөрчлөлт оруулах хувилбарыг боловсруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дээрхи хуулиудад оруулах өөрчлөлтүүд бэлэн болсон.
Агуулгын хувьд энд 2 үндсэн асуудлыг авч үзэх шаардлагатай юм. Нэгд, Монгол Улсын уул уурхайн стратегийн орд газруудыг гадаад орны төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд худалдан авахад тавих нөхцөл, хязгаарлалтыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд хэрхэн, ямар байгууллага хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг яаралтай бий болгох асуудал байна. Энэ чиглэлээр дээхнэ УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл санаачилж байсан нь төдийлөн хэрэгжээгүй бололтой юм билээ. Иймд энэ чиглэлээр бид тал талаасаа үзэл бодлоо нэгтгэн хууль эрх зүйн зохицуулалттай болох нь тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр зарлагдаж бидэнд мэдэгдэж буй нь "Саус Гоби Сандс" ХХК-ийг эзэмшдэг Канад улсад бүртгэлтэй "Саус Гоби Ресурсес" компани боловч цаана нь өөр хэдэн компани хаана хичнээн хувьцаагаа зарж буйг бид мэдэх боломжгүй байна.
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний явцад ирээдүйд уг ордын лицензийг эзэмшиж буй компаний дийлэнх хувь эзэмшлийг гадаад орны төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд худалдан авахад тавих нөхцөл, хязгаарлалтын талаар тусгайлсан заалт (Хөрөнгө оруулалтын гэрээний 10.10-10.11 дэх заалт) оруулж өгсөн нь манай улсын хувьд анх удаа энэ чиглэлээр хийсэн зохицуулалт болсон юм. Үүнтэй адил зохицуулалтыг одоо бид хуульчилах шаардлагатай байна.
Бусад улс, орнуудад энэхүү харилцааг хянан зохицуулж байдаг Засгийн тусгай агентлаг хэрхэн ажилладаг жишээг бид 2009 онд Хятадын 100 хувь төрийн өмчит “”Чайналко” (Саус Гоби Ресурсес компаний 60 хувийг худалдан авах гэж буй Чалко компаний толгой компани) “Рио Тинто” компанийн хувьцааны тодорхой хэсгийг 19 тэрбум ам.доллараар худалдан авахыг Австралийн "Гадаад хөрөнгө оруулалтыг хянах хороо"-ны шийдвэрийн дагуу зөвшөөрөөгүй тул байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани “Чайналко” компанид 195 сая ам.долларын торгууль төлсөн жишээнээс харсан билээ.
Хоёрт, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг худалдах, эсвэл уг компаний хувьцааг худалдах замаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж буй үйл ажиллагааг төрийн хяналтад оруулж, энэхүү арилжаанаас төр татвар хурааж чаддаг болох асуудал юм. Энэ үйл ажиллагааг өнөөгийн Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн татварын хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй байгаа учраас дээр дурьдсан хуулийн өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэсэн юм.
Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан боловч түүнээс урган гарсан хуулиар газар доорхи баялагыг лицензээр дамжуулан дамлан худалдаалах болсонд дүгнэлт хийж холбогдох хуулиудад яаралтай өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Энэ чиглэлээр Ашигт малтмалын хуулийн 49.2 болон 49.3 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тэдгээрийг эзэмшигчид болон шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэлийг Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын ерөнхий газар хооронд шуурхай солилцож байх хэрэгтэй.
-Та түрүүн хэлэхдээ Канадад бүртгэлтэй “Саус Гоби Ресурсес” компаний 60 хувийг Чалко авах гэж байгаа гэлээ энэ ямар учиртай юм бэ?
-Бүтцийг нь харах юм бол “Рио Тинто” компани “Айванхоу Майнз Лимитэд” (Канадад бүртгэлтэй) компанийн 51%-ийг эзэмшдэг, “Айванхоу Майнз Лимитэд” компани нь “South Gobi Resources” (мөн Канадад бүртгэлтэй) компанийн 57.6%-ийг эзэмшдэг бөгөөд 14%-ийг нь БНХАУ-ын Сангийн яамны харьяа Санхүүгийн хөрөнгө оруулалтын корпораци “China Investment” Corporation, үлдэх 21%-ийг бусад хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна.
Канадад бүртгэлтэй “South Gobi Resources” компани нь Сингапурт бүртгэлтэй SGQ Coal Investment Pte. Ltd компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд энэхүү SGQ Coal Investment Pte. Ltd компани нь Монгол улсад бүртгэлтэй “South Gobi Sands” буюу “Өмнийн говийн элс” компанийг 100% эзэмшдэг байна. Энэхүү “Өмнийн говийн элс” ХХК нь манай улсын Өмнөговь аймаг дахь Овоот Толгой хэмээх томоохон коксжих нүүрсний орд болон бусад орд газрын лицензийг эзэмшдэг байна.
Канадын “Саудгоби Ресурс” компанийн хувьцааны 57.6 хувийг эзэмшигч Канадын “Айвенхоу Майнз” компани 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хятадын “Чалко” компанитай гэрээ хийж, “Саудгоби Ресурс” компанийн хувьцааг худалдахаар болсон байгаа юм. Хэдийгээр энэ нь Монгол Улсаас гадна явагдсан ажил гүйлгээ ч “Саудгоби Ресурс” компанийн хувьцаа өндөр үнэтэй худалдаалагдахад манай улсад үйл ажиллагаа явуулж буй “Саудгоби сэндс” компанийн эзэмшиж буй лиценз, ирээдүйд олох ашгийн түвшин нь нөлөөлсөн гэдэг нь тодорхой юм. Энэхүү ажил гүйлгээний үр дүнд Канадын “Айвенхоу Майнз” компани хувьцаа борлуулсны олз хүртэх болно. Сонинд гарсан мэдээллээр Чалкогийн нэгж хувьцаанд санал болгосон 8.48 канад доллар нь хувьцааг 29 хувийн илүү үнээр худалдаж авах санал байгаа юм.
Хэн бүхэн гайхан асуух асуулт бол Хятадууд яагаад лицензийг нь эзэмшиж буй Монголд бүртгэлтэй “South Gobi Sands” буюу “Өмнийн говийн элс” компанийг бус түүнээс хэдэн шат дээр байх Канадад бүртгэлтэй компанийн хувьцааг авах болов гэдэг асуудал юм.
Манай ашигт малтмалын хуулиар тодорхой нөхцөл хангасан тохиолдолд лиценз шилжүүлэх зохицуулалт байдаг учраас лиценз шилжүүлэхийн оронд уг компанийн хувьцааг худалдан авах замаар орд газрыг эзэмших эрх олж авахыг эрмэлзэх болсон. Энэ нь тэдний хувьд хялбар арга бөгөөд нэгд, татвараас зугтаах зорилгоор Монгол улс татвар авахгүй байдлаар хийгдсэн гэрээ байгуулсан улс оронд (энэ жишээнд Канад улс) байгуулагдсан компанийг худалдан авдаг бөгөөд хоёрт, ийнхүү Монгол дахь лиценз эзэмшигч компанийг эзэмшигч гадаад дахь компанийг нь худалдан авснаар уг ордыг дахин цааш нь дамлан худалдах боломжтой болдог байна.
-Яагаад гадаадад худалдаалагдаж буй манай лицензийн үнээс бид татвараа авч чадахгүй байна вэ гэдэг нь сонин байна. Үүнийг та дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Манай улс уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувь эзэмшилд өөрчлөлт орох ажил гүйлгээ гадаад улс оронд хийгдсэн тохиолдолд уг ажил гүйлгээний олзоос хэрхэн татвар авах асуудлыг одоогоор татварын хууль тогтоомждоо бүрэн тусгаж өгч чадаагүй байгаа. Сүүлийн жилүүдэд, Монгол улсад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааны зах зээлийн үнэлгээ эрс өсч буйг даган тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар хувь эзэмшилээ өсгөх сонирхолтой компаниуд нэмэгдсээр байна. Энэ төрлийн ажил гүйлгээ олон сая ам.доллараар хэмжигдэх мөнгөн дүнгээр хийгдэж байна. Иймээс, энэ төрлийн олзоос хэрхэн татвар авах гэдэг асуудал чухлаар тавигдах боллоо. Бид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандартад нийцүүлж бэлтгэж дуусаад байгаа бөгөөд шинэчилсэн найруулгад Монгол улсад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн (дээд шатны компанийг оролцуулан) хувьцааны 10-аас дээш хувийг борлуулсан тохиолдолд хувьцаа борлуулсны олзыг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, Монгол Улс татвар авах зохицуулалтыг оруулсан байгаа.
Мөн өнөөгийн Ашигт малтмалын хуулийг батлаж байх үеийн гадаад дотоод нөхцөл байдал одоо асар их өөрчлөгдсөн гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Нэгэнт бүх нөхцөл байдал өөрчлөгдсөөр удаж байхад хуулиа өөрчлөх талаар маш олон удаа бүх түвшинд ярьсаар ирсэн боловч өнөөг болтол ямар ч үр дүнд хүрээгүй л байна. Уг хуулиар тухайн салбартай холбоотой асуудлыг зохицуулах нь ойлгомжтой боловч уул уурхайн салбарын санхүү, татварын харилцааг бүхэлд нь авч үзэж шинэчилж байж өнөө бидэнд тулгараад буй асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулах боломжтой.
“Саус Гоби Сандс” компаний хувьцаа гадаадад худалдагдаж байгаа үйл явц нь өнгөц хархад Ашигт малтмалын хуулиар зохицуулах харилцаа биш боловч талаар уг асуудлыг Татварын хууль, Ашигт малтмалын хоорондын "уялдаатай зохицуулалт" бий болгож байж Монгол улс хяналтаа тогтоож үгээ хэлэх, татвараа авах боломжтой болно.
Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар лиценз эзэмшигч компани лицензээ бусдад шилжүүлэх эсвэл лиценз эзэмшигч компаниа худалдах гэрээ байгуулахаасаа өмнө Сангийн сайдаас (гадаадын ЗГ-ын хараат компани эсэхийг хянах зорилгоор) зөвшөөрөл авах, зөвшөөрсөн тохиолдолд уг лицензийг эсвэл лиценз эзэмшигч компанийг худалдан авах гэж буй этгээдийн Монгол Улсад төлбөл зохих бүх татварыг суутган авч төсөвт төлсөний дараа лицензийн эсвэл компаний хувьцаа худалдахыг зөвшөөрдөг байх зарчимд шилжих нь зүйтэй байна.
“Саус Гоби Ресорсес” компанитай холбоотойгоор Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ашигт малтмалын ордыг шилжүүлэх үйл явц болон тэдгээрээс татвар авах асуудлыг шийдвэрлэсэн ч гэсэн Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу Монгол Улс татвар ногдуулах боломжгүй байна.
Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний 13 дугаар бүлгээр МУ-д байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй шууд буюу шууд бус замаар хамааралтай хувьцааг борлуулсны олзоос МУ татвар авахаар заасан хэдий ч уг заалтыг хэрэгжүүлэхдээ “үл хөдлөх хөрөнгө” гэдэгт үйл ажиллагаанд ашиглагдаж буй түрээсийн хөрөнгөөс бусад аливаа хөрөнгийг хамаарахгүй байхаар заасны улмаас дээрх төрлийн хувьцаа борлуулсны олзоос Монгол Улс татвар авч чадахгүйд хүрч байна. Иймд Канад улстай байгуулсан давхар татварын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.
-Өөрөөр хэлбэл давхар татварын гэрээний заалтын улмаас Монгол Улс авах ёстой татвараа авч чадахгүйд хүрч байна гэсэн үг үү?
-Яг тийм. Дээрх үүсч буй нөхцөл байдал нь гадны томоохон компаниуд манай улсын хууль тогтоомж, гэрээ хэлцлийн сул талыг хэрхэн овжиноор ашиглаж, Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийдэгийн тод жишээ юм. Бид дотоод татварын хууль тогтоомжоо хэдий сайн шинэчлэн сайжруулсан ч олон сул талтай одоогийн давхар татварын гэрээ хэлцэлүүд гадны компаниудын хооронд хийгдэх өндөр дүнтэй ажил гүйлгээнээс татвар авах бололцоонд хаалт болсоор байх юм. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй давхар татварын 35 гэрээний дийлэнх хэсгийг 1999 оноос өмнө буюу одоогоос 13-20 жилийн өмнө байгуулжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу оршин суугч бус татвар төлөгчийн ногдол ашгийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, МУ-аас эх үүсвэртэйгээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого, хүүгийн орлогоос 20 хувийн татвар суутган авах ёстой. Гэтэл давхар татварын гэрээтэй 30 гаруй улсын дийлэнхээс нь татвар авахааргүй байдлаар гэрээтэй байна.
Бид манай улсаас бусад улс оронтой байгуулсан давхар татварын гэрээ хэлцлүүдийг өөрийн орны татварын хууль тогтоомжийн холбогдох заалтууд, НҮБ, ЭЗХАХБ-ын гэрээний загварууд, мөн манай улстай хөгжлийн түвшин ойролцоо буюу доогуур зарим улсын (Филиппин, Гана) давхар татварын гэрээнүүдтэй харьцуулж үзэхэд, манай улс давхар татварын гэрээ хэлцлүүдийг маш муу хийсэн байгаа нь тун харамсалтай юм.
Энэ мэтчлэн давхар татварын гэрээний сул талаас болж манай улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх асар их хэмжээний татварын орлогыг алдаж байна.
-Эдгээр гэрээ хэлцлүүдийг засч залруулах талаар ямар ямар ажил хийгдсэн бэ?
-Үүсээд нөхцөл байдлыг засч залруулах боломжийг нарийвчлан судалж, Сангийн яамнаас юуны өмнө Нидерланд, Люксембург улсуудтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр өнөөг хүртэл нилээд арга хэмжээ авч ажилласан. Гэвч, гэрээ хэлцлийг нэг бүрчлэн засч залруулна гэвэл асар их хугацаа, хүч хөдөлмөр шаардлагатай болохоор байгаа юм. Тухайлбал, Нидерланд, Люксембург улсуудтай байгуулсан давхар татварын гэрээ хэлцлийг өөрчлөх ажлыг Сангийн яамны зүгээс 2 жил гаруйн өмнөөс эхлүүлж, хоёр улсын хоорондох харилцааг хүндэтгэн давхар татварын гэрээ хэлцэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг олон удаа тавьсан. Нидерланд, Люксембург улсууд эхлээд давхар татварын гэрээ хэлцлийг өөрчлөх шаардлагагүй гэсэн хариуг өгч байснаа манай хүсэлтийг хүлээн авахгүй бол дангаар цуцлах болно гэдгээ мэдэгдсэний дараа хагас жил гаруй хугацаанд хүлээлгэсний эцэст саяхан л нөгөө талаас дахин хэлэлцээр хийх манай талын саналыг хүлээн зөвшөөрөх жишээтэй байна.
Үндэстэн дамнасан корпорациуд хөрөнгө оруулалт хийж буй улс орныхоо татварын тогтолцоо, олон улсын гэрээ хэлцлийн сул талыг маш чадварлагаар ашигладаг тул хэдийгээр манай улс зарим нэг давхар татварын зарим гэрээ хэлцэлээ өөрчилж сайжруулсан ч давхар татварын гэрээ хэлцэлтэй бусад улс орон руу толгой компаниа шилжүүлэх замаар (treaty shopping) Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийсээр байх болно.
Иймд, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, томоохон төсөл арга хэмжээ хэрэгжиж, үндэстэн дамнасан компаниуд Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх нь хурдацтай нэмэгдэж буй өнөө үед дээрх гэрээнүүдийн зарим заалтуудын улмаас Монгол Улс олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх татварын орлогоо алдаж буй байдалд дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд 2011 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 2012 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа хэлсэн үгэндээ бүх давхар татварын гэрээг эргэн харах, өөрчлөх, улс орны эрх ашигт хохиролтой гэж үзвэл зарим гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа талаар дурдсан билээ. Уг үйл ажиллагааг идэвхжүүлж, яаралтай арга хэмжээ авч ажиллахын тулд Сангийн яамнаас бүх давхар татварын гэрээг цуцлах хуулийн төслийг бэлтгээд бөгөөд холбогдох яамдууд руу санал авахаар явуулахаар ажиллаж байна.
-Давхар татварын бүх гэрээ хэлцлийг цуцлах нь манай улсын хувьд эрсдэлтэй биш үү?
-Дээр хэлсэнчлэн давхар татварын гэрээ хэлцэлийг нэг нэгээр засч залруулах арга хэмжээ авч ажиллах нь асар их цаг хугацаа шаардах учраас Монгол Улс өнөөг хүртэл байгуулсан 30 давхар татварын гэрээг бүгдийг дангаар цуцлаад, дотоодын татварын хууль тогтоомжиндоо шинэчлэлт хийсний дараа дотоодын хууль тогтоомж, шинэчилсэн давхар татварын гэрээний загвартай нийцсэн гэрээ хэлцлийг бусад улстай байгуулахад нээлттэй гэдгээ дипломат шугамаар мэдэгдэх нь зохимжтой байх болно гэж үзэж байгаа юм. Ийм эрх зүйн боломж нь бидэнд нээлттэй байна.
Хэрэв үүсээд буй нөхцөл байдлыг яаралтай, шийдвэртэйгээр засч залруулахгүй бол уул уурхайн салбар ид хүчээ авч эхлэх үед Монгол Улс зохих хэмжээнд татварын орлогоо цуглуулж чадахгүйд хүрэхээр байгаа ба энэ нь улс орны хөгжилд маш их сөргөөр нөлөөлөх болно.
Хэрэв давхар татварын гэрээнүүдийг УИХ-аас 2012 оны 2-р улиралд цуцалж, тэр талаар нөгөө талд 2012 оны 6 дугаар сарын 30-наас өмнө дипломат шугамаар мэдэгдэл хүргүүлснээр гэрээнүүд 2013 оноос эхлэн хүчин төгөлдөр бус болох гарц харагдаж байгаа юм.
Давхар татварын гэрээг алдаатай хийж байгуулсны улмаас улс орны татварын орлогод асар их хохирол учирч байсны улмаас гэрээг нэг тал дангаар цуцалж байсан гадаад орны зарим жишээнүүд байдаг. Тухайлбал, 2008 оны 6 дугаар сарын 30-нд Аргентин улс Австри улстай байгуулсан давхар татварын гэрээгээ дангаар цуцалсан байна. Хэдийгээр тус хоёр улсын хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийг тун тааламжгүйгээр хүлээн авсан ч давхар татварын гэрээний заалтын улмаас Аргентини улс Австрийн бондын хүүгийн орлогоос татвар авч чадахгүй байна гэсэн үндэслэлээр гэрээг дангаар цуцалсан байна. Мөн 1987 онды 6 дугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Төрийн сангийн газар АНУ-Нидерланд улсын хооронд байгуулсан давхар татварын гэрээг дангаар цуцалсан байна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар асуудлыг шийдвэрлэхээр хоёр улс 8 жилийн турш хичээсэн хэдий ч Нидерланд улс татварын диваажин гэсэн статустаа өөрчлөлт оруулахыг хүсээгүй тул гэрээг нэг тал цуцалснаар асуудал дуусгавар болсон байна. Гэрээг дуусгавар болгосноор гэрээг гуравдагч тал гэрээг урвуулан ашиглах явдал үгүй болж АНУ-ын хувьд том ялалт болсон байна.
-Хууль эрх зүйн орчин нь цэгцрээгүй энэ үед Монгол улс ашигт малтмалын нөөцөө бүгдийг нь зэрэг зэрэг ашиглах хэр зөв бэ?
-Ер нь миний хувийн бодлоор өнөөгийн нөхцөлд манай улс ашигт малтмалын ордуудыг ашиглах асуудал дээр "дотроо бодолтой дороо суурьтай" хандах цаг ирсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд томд тооцогдох цөөн тооны чухал эрдэс баялагын уурхайг нээж ашиглах нь зүйтэй юм шиг.
Ерөнхийлөгч лиценз олголтыг түр зогсоосон нь зөв алхам гэж боддог. Одоо олгоод буй лицензээ цэгцэд оруулж, лицензийг арилжиж буй байдалд хатуу хяналт тогтоон улс татвараа авч чаддаг болох нь чухал.
Яагаад зарим ашигт малтмалын ордыг стратегийн ордод хамааруулахгүй өдийг хүрсэн шалтгааныг Ашигт малтмалын хуульд стратегийн ордын тодорхойлолтыг маш бүрхэг тусгасантай холбоотой гэж боддог. Уг заалтад ”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг ойлгоно гэж заасан. Үүнийг хэн хэрхэн ойлгож, ямар хэм хэмжүүрээр тодорхойлох нь маш ойлгомжгүй байгаа учраас Монголчууд биднийг дэлхий нийтээрээ сонирхох болсон гол сэжүүр болох ашигт малтмалын салбарт түүн дотроо стратегийн ач холбогдолтой орд газруудыг лиценз нэрээр дамлан худалдаалах байдал газар авч байна.