Хятад улс цайны экспортоороо дэлхийд тэргүүлдэг төдийгүй хортон шавьж устгах химийн бодисыг хамгийн ихээр хэрэглэдэг. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Greenpeace байгууллагаас мэдээлж байгаагаар хортон шавьж устгах бодисоос болж асуудал үүсчээ. Энэ байгууллагын ажилтнууд Хятадын зарим алдартай брэндийн цайны найрлагаас хуулиар хориглосон хортон устгах бодисыг илрүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Greenpeace байгууллага 2011 оны 12-р сард болон 2012 оны нэгдүгээр сард Хятадын есөн компаний 18 төрлийн цайг худалдан авчээ. Тэдгээрийг хоёр сар гаруйн хугацаанд шинжилж үзэхэд олонхиос нь метомил, эндосулфан зэрэг хуулиар хориглосон хортон шавьж устгах бодис илэрсэн аж. Япон, Америк, Европ руу бүтээгдэхүүнээ гаргадаг China Tea, Tenfu Tea болон China Tea King зэрэг Хятадын шилдэг есөн компаний ногоон, улун, жасмин цайны найрлагаас хориотой химийн бодисууд олдсон байна.
Greenpeace-ийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ван Жин хэлэхдээ "Тэдгээр компаниудын долоо нь цай борлуулалтаараа тэргүүлдэг шилдэг 10 компаний тоонд ордог, тэд бүгд хориотой бодисоор хордсон цайгаа зарж байна, энэ бол Хятадын цайны салбарын хувьд ичмээр хэрэг" гэжээ.
Хятадын хөдөө аж ахуйн яам 2015 он гэхэд хортон шавьж устгагч химийн бодисын хэрэглээг 20 хувиар бууруулахаар зорилт тавьсан байна. Гэхдээ Greenpeace байгууллагын ажилтнуудын хэлж байгаагаар цай нийлүүлэгч компаниуд өөрсдөө үйлдвэрлэлдээ шинэ стандарт нэвтрүүлж, цайны ургамал хориотой бодисоор хордохоос сэргийлэх боломжтой ажээ.
Э.АМАР