Кабул хот дахь гэмтэж шархадсан хүмүүсийг үнэгүй эмчилдэг төвөөс Афганистанд 10 жил үргэлжилсэн дайны хор уршгийг тодорхой харж болохоор байна. Улаан загалмайн байгууллагын харьяа энэ төвд жил 6.000 өвчтөнийг эмчилдэг бөгөөд тэдний 1.000 орчим нь дайн тулааны үеэр гэмтэж шархадсан, дэлбэрэлтэд өртсөн хүмүүс байдаг гэнэ.
Өвчтөнүүдийн дунд гар хөлөө тайруулсан хүн олон байгаа бөгөөд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гээд янз бүрийн насны хүмүүс байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар халдлага үйлдэгч этгээдүүд илүү нарийн ажиллагаатай, илүү хүчтэй тэсрэх төхөөрөмж ашиглах болжээ.
1990 онд Кабулд ажиллаж эхэлсэн нэгэн эмчийн хэлж байгаагаар гэмт этгээдүүд илүү хүчтэй тэсрэх төхөөрөмж ашигладаг болсон учраас маш хүндээр шархадсан хүмүүс эмнэлэгт хандах нь нэмэгдсэн байна. Италиас ирсэн физик эмчилгээний эмч Алберто Каиро ярихдаа "Өнгөрсөн үед хоёр эрхтнээ тайруулсан хүн тийм ч олон байгаагүй, харин одоо маш олон хүн хүндээр шархдаж гар хөлөө тайруулж байна, хүчтэй тэсрэх төхөөрөмжийн аюул маш их байна" гэжээ.
Кабул хотод үйл ажиллагаагаа явуулдаг энэ төвийн 323 ажилтан бараг бүгдээрээ дайн тулаан, өвчин эмгэгээс болж тахир дутуу болсон хүмүүс юм байна. Энэ төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг жижиг үйлдвэрт тахир дутуу ажилчид хиймэл хөл, гар зэргийг хийдэг аж.
Э.АМАР