Эми Вайнхауз 2007 онд Америкт анх удаа тоглохдоо Нью-Йоркийн Joe's Pub-д дуулж байжээ. Харин саяхан энэ клубд алдарт дуучинтай холбоо нэгэн үйл ажиллагаа болсон байна. Дуучны эцэг эх "Amy Winehouse" сангийн Америк дахь салбарыг нээх ёслолоо Joe's Pub-д зохион байгуулжээ. Энэ байгууллага донтолтын эсрэг тэмцэж байгаа залуучуудад тусалдаг буяны байгууллагуудыг дэмжиж ажилладаг аж.
Эмигийн аав Митч ярихдаа "Охиноо нас барсны дараа манай гэр бүл ханцуйгаа шамлан шаргуу ажиллахаар шийдсэн, үүнээс өөр арга бидэнд байгаагүй, энд бидэнтэй адил зовлон амссан хүмүүс байна, бид сэтгэлээр унаад суухыг хүсээгүй" гэжээ.
Арга хэмжээний үеэр Митч Эмигийн дуулах дуртай байсан Mediation гэх мэт хэд хэдэн жазз дууг дуулсан байна. Харин Вайнхаузын ээж Жанис өөрийн туршлагаа ашиглан бусдад туслахыг хүсч байгаа тухайгаа ярьжээ. Тэрээр хэлэхдээ "Өнөөдөр мансууруулах бодист донтсон хүн маргааш нь эрүүл болчихгүй, донтолтоос гарахын тулд зөв замаар явлаа ч урт хугацаа хэрэгтэй" гэсэн байна.
"Amy Winehouse" сангийн Америк дахь салбар Нью Орлеанс Жаз Оркестр хэмээх урлагийн байгууллагад анхны хандиваа өгчээ.
Эми Вайнхауз 2011 оны долдугаар сарын 23-нд 27 насандаа нас барсан. Өнгөрсөн оны 10-р сард гаргасан шинжилгээний хариунд түүний 100 мл цусан дахь спиртийн хэмжээ 416 миллиграмм байсан гэж бичжээ.
Э.АМАР