logo
Хөх сүү багатай бол яах вэ?

Хөх сүү багатай бол яах вэ?

2012/04/14
Дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийн хөх сүү муутай байх нь элбэг. Хөхөнд сүү оруулахад олон арга хэрэглэдэг. Хөх сүүгүй болно гэдэг нь тухайн эхийн идэж буй хоол хүнснээс хамаарах нь бий. Ингээд эрхэм уншигч эмэгтэйчүүддээ зориулж дараах материалыг нийтэлж байна.

Хүүхэд хөхүүлдэг хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Тийм болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой. Шингэц сайтай хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх хэрэгтэй.

ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭ

Нэг өдөрт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, нэг өндөг,  800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг. Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальцийн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй үр дагаварт хүргэх нь бий. Иймд  кальциар баялаг монгол бяслаг, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ.

ЗАЙЛШГҮЙ ЭМ УУХ ШААРДЛАГАТАЙ БОЛ ХҮҮХДЭЭ УГЖААР ХООЛЛО


Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь эхийн сүүгээр дамжиж хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй. Иймээс эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон нь дээр. Энэ үедээ хөхөө саахаа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

ХӨХӨНД СҮҮ ОРУУЛАХ ОЛОН АРГА БАЙДАГ


Хөхүүл эхчүүдэд нийтлэг тохиолддог бэрхшээл бол хөх сүүгүй болох юм. Төрсний дараа хөх сүүгүй болох нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй. Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд  сайн байдаг. Мөн ногоон цай сайн үр нөлөөтэй. Бас самрын сүү, ногоон цай ашигтай. Үүнд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Хуурай идэх юм сайн идэж бай. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авианы өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш