logo
Н.Энхбаярын амь насанд аюул тулгарлаа

Н.Энхбаярын амь насанд аюул тулгарлаа

2012/04/16
Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бие хамгаалагч, саатуулах өрөөний хяналтын камерыг бүр мөсөн татсан тул тэрээр ямарч хамгаалалтгүй боллоо. Төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүн шоронд байхдаа ч гэсэн хамгаалагчтайгаа байдаг журамтай. Гэтэл УИХ-аас түүний тусгай хамгаалалтанд байх эрхийг албан ёсоор цуцлаагүй байхад түүний хамгаалагчдыг ийнхүү татсан явдал түүний амь насанд халдах гэсэн бодит оролдлого гэж зарим иргэд үзэж байгаа гэнэ. Хуулийн, хүчний байгууллагынхан өөрсдөө дур мэдэн хуулиа зөрчих учиргүй. Харин тэд улс төр, бизнесийн томоохон бүлэглэлүүдийн захиалгаар энэ үйл ажиллагааг явуулж  байж болзошгүй гэж мөн үзэж байгаа ажээ. 2012 оны 4-р сарын 12-ний өдөр түүнд буу тулган амь насанд нь халдах оролдлого хийсэн нь бүтэлгүйтсэн тул энэ удаад хамгаалалтыг нь бүрэн татаж байгаа нь дахин ийм оролдлого хийж байна гэж харагдаж байгаа бололтой. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулийг будлиантай болсныг нотолсон бичиг баримтыг олон нийтэд дэлгэсэн нь улс төр, бизнесийн бүлэглэлийнхний эрх ашгийг хүчтэй хөндсөн гэж үзэгсэд олширчээ.   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш