Өнөөдрийн хүчний байгууллагынхныг улс төр дахь “Увс”-ын бүлэглэл хяналтандаа барьж байгаа гэгддэг. Монгол Улсын прокурор Д.Дорлигжавыг Цахиагийн Элбэгдорж тавьсан бөгөөд ер нь Ц.Элбэгдоржийн хөдөлгөөн бүр улс орны хэмжээнд гэхээсээ хувь хүний сэдэлтэй, нам хоорондын хожоонд суурилсан үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжилдэг. Энэ нь Ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг баривчлах үед бүр ч ил тод мэдрэгдлээ гэх дүгнэлтүүд эрчимтэй гарч эхлээд байна. Төрийн нуруу түвшин бол түнтгэрийн хазгай ч яамай байна гэж монголчууд ярьдаг. Төрийн толгойд түвшин нуруу зангарагтай, тэр дундаа төв халхын төгс шударга толгой илт үгүйлэгдэх боллоо хэмээн ил далд ярих боллоо. Авилгачдыг алагчилна, ард түмнийг хүртэл аль нам холбоо гэдгээр нь хуваана, гавьяа шагналд хүртэл өөрийн талын хүн л биш бол гар татдаг Ц.Элбэгдоржийг 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр замдаа саадтай болгоныг зайлуулж байгаа гэж ойлгож болно гэх яриа гарах болжээ. Түүгээр ч зогсохгүй түүнийг Америкийн дэмжлэгтэйгээр ахин сонгогдох юм гэсэн яриаг гараад амжаад авчээ. Түүнчлэн Увс бүлэглэлийн голлох хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Тэрээр Монгол даяараа сэтгэл түгшин өнгөрүүлсэн шөнийг “өглөө л мэдлээ” гэж хэнэг ч үгүй хэлснээр сонссон хүн бүхний дурыг гутааж орхисон. Тиймээс ч жирийн таксийн жолооч нэгэн Ю.Цэдэнбал сайн дөрвөд байжээ, Ц.Нямдорж яасан муу дөрвөд вэ гэж халаглаж суух болов. Пүрэв гарагийн шөнө нийслэлийнхэн тэр чигээрээ Н.Энхбаярыг толгойнд нь уут углаад, хөлийг нь гозогнуулаад, гулууз мах шиг цагдаагийн машинд шидэн оруулахыг харан нойргүй хоносон. Төрийн тусгай хамгаалалтанд байсан хүнтэй ингэж хэрцгий авирлаж байгаа юм чинь эгэл иргэдийг яах нь тодорхой юм байна гэж хирдхийцгээсэн юм. Харин уг баривчлах ажиллагаа нь Н.Энхбаярт ашигтайгаар эргэж, ардын баатар болгоод зогсохгүй улс төрийн том ашиг авчирч, түүний намд элсэх хүмүүсийн урт дарааллыг үүсгэж чадав. Түүгээр ч зогсохгүй энэ нам сонгуульд олонхи болоод гараад ирэхэд эргэлзэхээргүй эргэлт авчирсныг ажиглагчид тэмдэглэж байна. Увс бүлэглэл энэ удаа Н.Энхбаярт ялагдаад зогсохгүй ирэх сонгуулийн өнгийг бүрэн өөрчилж чадсан нь хамгийн том “олз” гэх үү “гарз” болов.
Ер нь бол АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ Таван толгойн ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулсаар байтал 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Засгийн газар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг “Энержи ресурс” компанитай байгуулж, “Ухаа худаг”-ийн орд газар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг уг аж ахуйн нэгжид олгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдож, 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч Нийслэлийн прокурорын газраас маргааш нь нь уг хэргийг татан авч, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон дуулианыг дарах зорилгоор дээрх баривчилгааг цаг хугацааны хувьд давхцуулан хийсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн Н.Энхбаярыг баривчлах галыг өрдсөн хүмүүсийн тоонд М.Энхболд, Т.Бадамжунай болон МАН-ын генсек У.Хүрэлсүх нар оролцсон гэх мэдээлэл байна. Мэдээж хамгийн эхэнд энэ сонирхлын ард С.Баяр байгаа нь гэх нь бий. Тэрээр долдугаар сарын нэгний асуудлаар аавын хаалга татах эхний эгнээний хүний нэг. Экс Ерөнхийлөгч баривчлагдах өдрөө долдугаар сарын нэгэнтэй холбоотой намуудын дарга нарын уулзалтын талаарх чухал баримтыг олон нийтэд дэлгэсэн нь ч уг хэргийг илрүүлэхэд ташуур өгөх нь гарцаагүй. Цаг хугацаа гэдэг нь илрүүлэхийг нь илрүүлж, шүүхийг нь шүүгээд гаргаад ирдэг жамтай. Одоо Н.Энхбаярын дараагийн алхам нь дээрх хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах үүд хаалга нээгдлээ гэж зарим эх сурвалж хэллээ.