Умард Солонгосын нийслэлд болсон шинэ хөшөөний нээлтийн ёслолд олон арван мянган хүн оролцжээ. Шинэ удирдагч Ким Чен Ун өөрийн эцэг болох Ким Чен Ир, өвөг эцэг, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений хөшөөг бүтээхийг тушаасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ким Чен Ир өнгөрөгч 12-р сард өвчнөөр нас барсны дараа туршлага багатай Ким Чен Ун улсынхаа шинэ удирдагчаар тодорсон. Залуу Ким саяхан Хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны дарга, улс төрийн товчооны гишүүн зэрэг эцгийнхээ хашиж байсан албан тушаалуудад томилогдоод байгаа.
Нээлтийн ёслолд оролцсон, махны дэлгүүрийн ажилтан Ча Ёнхуй хэлэхдээ "Ард түмнийхээ баяр бахархлыг илэрхийлэх үг олдохгүй байна, бид тун талархалтайгаар хүндэт генерал Ким Чен Уныг нам болон улсынхаа хамгийн өндөр албан тушаалд томилсон, бид Ким Чен Уны тушаалыг үнэнчээр дагахад бэлэн байна" гэжээ.
Умардын талын хөөргөсөн холын тусгалын пуужин сүйрсэн билээ. Олон улс пуужин хөөргөх төлөвлөгөөг ихээхэн эсэргүүцэж байсан юм. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Хойд Солонгос баасан гаригт пуужин хөөргөхөд ойролцоогоор 850 сая доллар зарцуулжээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 80 орчим хувийг буюу 19 сая хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм байна. Дэлхийн банкнаас мэдээлснээр Умард Солонгосын хүн ам 2010 оны байдлаар 24.3сая байжээ. Энэ улсад жилд 400 мянган тонн хүнс дутагдалтай байдаг учраас олон улсаас тусламж авах шаардлагатай байдаг аж.
Гэхдээ умард Солонгост ажиллах хүчний хөлс маш бага байдаг учраас пуужинд 850 сая доллараас бага хөрөнгө зарцуулсан байж магадгүй юм байна. Ямартай ч энэ улсын ард иргэд өлсгөлөнд нэрвэгдээд байгаа нь тусламжийн байгууллагуудын санааг зовоож байна. НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлснээр Хойд Солонгост гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн архаг дутагдалд оржээ. Умардын тал пуужин хөөргөхөө зарласны дараа АНУ Пхеньянд олгохоор төлөвлөж байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа цуцалсан байна.
Э.АМАР