Английн Хэмпшир мужийн Винчестер хотод амьдардаг дөрвөн настай Хэиди Ханкинсыг оюуны өндөр чадавхитай хүмүүсийн өмнө үүд хаалга нь нээлттэй байдаг хамгийн том ашгийн бус байгууллага болох Менсагийн гишүүн болохыг зөвшөөрчээ. Бяцхан охины IQ нь Алберт Эйнштэйн, Стивен Хокинг нарынхтай тун ойролцоо юм байна.
Хэидигийн IQ 159 гэдэг нь харьцангуйн онолыг нээсэн агуу эрдэмтнийхээс нэг оноогоор л бага гэсэн үг юм. Тэрээр дөнгөж хоёр настай байхдаа өөрөө бие даан уншиж, 40 хүртэл тоолж сурчээ.
Менса байгууллагын Англи дахь салбарын гүйцэтгэх захирал Жон Стевенэйж "Хэидигийн эцэг эх түүнийг оюуны өндөр чадавхитай гэдгийг нь зөв тогтоосон, бид залуу гишүүдийнхээ өсч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог" гэж хэлсэн байна.
Менса байгууллагаас мэдээлснээр насанд хүрсэн хүний IQ дунджаар 100 байдаг ажээ.
Английн Рединг хотод амьдардаг Оскар Риглэй хүү 2009 онд дөнгөж хоёр нас зургаан сартай байхдаа Менсагийн гишүүн болж байсан байна. Учир нь түүний IQ 160 байжээ.
Менса байгууллагаас мэдээлснээр гоц авьяастай хүүхдэд маш сайн санах ойтой байх, багаасаа уншиж сурах, бусад хүүхдүүдээс өөр, цаг үргэлж бусдаас асуулт асуух зэрэг шинжүүд илэрдэг байна.
Аливаа зүйлийг тунгаан бодох, шинэ материал судлах, олон асуудлын дотроос оновчтойг нь сонгон амьдралдаа авч явах чадварыг танин мэдэхүйн оюун ухаан буюу Intelligence Quotient (IQ) гэж нэрлэдэг.
Эх сурвалж bbc.co.uk
Э.АМАР