“Хүүхдийн” хэмээх тодотголтой БСШУ-ны сайд асан Н.Болормаа дөнгөж сая “93-53″ улсын дугаартай хар бараан өнгийн жижиг жийп машинаар хүүхэд дайрчээ. Тэрбээр Зайсанд байдаг “Seoul royal county” хотхоны хажуугийн уулзварт энэ ослыг гаргасан юм байна. Н.Болормаа дайрч гэмтээсэн хүүхдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэнэ хэмээн авч явжээ. Хууль ёсоор бол осол гаргасан Н.Болормаа хамгийн түрүүнд Яаралтай түргэн тусламж /103/ дуудаж, замын цагдаагийн газарт осол хэргийг бүртгүүлэх ёстой. Гэтэл түүний оронд хохирогч хүүхдийг машиндаа суулган авч явсан юм. Ослын хохирогч 4-5 настай жаахан охин байлаа.