Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт баривчилсан билээ. Энэхүү баривчилгааг АТГ цагдаагийн хүчээр хийсэн.
Гэвч энэ үйл явдлын талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж юу ч мэдээгүй хэмээн гөлөлзсөн нь нэлээн хүмүүсийн эгдүүцлийг хүргээд авсан.
Гэвч үнэн хэрэгтээ Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэр ч бүү хэл энэ хэргийг зохион байгуулсан хэмээн нэгэн хүн Facebook-тээ бичжээ.
Түүний бичсэнээр “Н.Энхбаярыг баривчлах өглөө Ц.Нямдорж урьдчилан хэл чимээ өгөлгүйгээр Төв аймгийн хорих дээр гэнэт очсон гэнэ. Тэрбээр ингэж очихдоо Н.Энхбаярыг хорих тусгай камераа өөрөө харж шалгаад явсан гэж тэнд ажилладаг хүн хэлсэн” гэжээ.
chuhal.mn