Ийм сэдвээр эхэлсэн аймгийн 27 сургуулийн 80 гаруй сурагч, 24 багш оролцсон "Боловсролын мэтгэлцээн-2012" тэмцээн Мандал сумын нэгдүгээр бүрэн дунд сургууль дээр боллоо. Тэмцээнийг УИХ-ын гишүүн С.Баярцогтын санаачилгаар, Ардчилсан залуучуудын холбоо, Нээлттэй мэтгэлцээний холбоо хамтран зохион байгуулав.
Тэмцээн "Хотын даргыг нийтээр сонгох нь зүйтэй" гэсэн сэдвээр эхэлж, таван үеэр хасагдах журмаар явагдаж, "Байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн өсөлтөөс илүү чухал" сэдвээр мэтгэлцэж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд Сүхбаатар сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн сурагч Л.Эрдэнэсувд ахлагчтай "Лидер" баг, дэд байрт Мандал сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай "Суралдахуй" баг, гуравдугаар байрт Мандал сумын "Билэг" сургуулийн сурагч Б.Бат-Оргил ахлагчтай "Билэг" баг шалгарчээ.
Тэмцээн сурагчдын мэдлэг чадварыг сорьсон, өөрөө өөрийгөө нээх, үзэл боддоо чөлөөтэй илэрхийлэх, бусдаас суралцсан ач холбогдогдолтой тэмцээн боллоо. Тэмцээнд шалгарсан баг үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Р.Бумдарь /Сэлэнгэ/
Эх сурвалж: "Монцамэ"