logo
“Хас” банк гэрээгээ зөрчжээ

“Хас” банк гэрээгээ зөрчжээ

2012/04/17
Хас банкнаас ямар нэгэн зээл авахад тэд Санхүүгийн түрээсийн гэрээ- байгуулдаг.

Тэгвэл тус банкныхан өөсрдөө санхүүгийн түрээсэн гэрээгээ зөрчсөн байсаныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн байна. Хас банкны санхүүгийн түрээсийн гэрээний 2.2.4-т “Тээврийн хэрэгслийг даатгуулахыг түрээслэгчээс шаарах”-аар заасан бол бодит байдалд зөвхөн Прайм даатгалтай хамтран ажиллах гэрээ байгуулж, зээлдэгч зөвхөн тус даатгалын компанид даатгуулах нөхцөлийг хэрэглэгчид сонголтгүйгээр тулгадаг байна. Энэ асуудалтай холбоотойгоор 2010 онд иргэн Ц.Батаа ШӨХТГ-т гомдол гаргаж, энэ асуудалыг шалгуулан шийдвэрлүүлж байсан байдаг.

Мөн гэрээний 2.2.6-д “Түрээсийн зүйлд аливаа засвар хийх, эд хөрөнгийн даатгалд даатгуулах болон түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхтэй холбогдон гарах  зардлаг хариуцахгүй”, 2.3.6-д ”Түрээсийн зүйлийг түрээслэхтэй холбоотой болон эд хөрөнгийн даатгалд даатгуулах, улсын дугаар авах, өмчлөх эрхийг шилжүүлэн авахтай холбогдсон аливаа зардлыг түрээслэгч бүрэн хариуцах” гэх зэргээр зээлдэгчид хариуцлага үүрүүлж, тэднээс мөнгөн төлбөр гүйцэтгүүлэх  зүйл заалтуудыг оруулж өгсөн нь зээлийн шимтгэл, хүүгээс гадна иргэнээр мөнгө гаргуулах, Банкны тухай хууль зөрчсөн зүйл заалтууд хэд хэд байгаа юм. Энэ асуудалыг холбогдох албаныханд анхааруулж, Хас банкныханд тодорхой хариуцлага тооцохоор болсон байна.

Г.Ертөнц

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш