logo
Хүүхдийн садар самууныг түгээгчдийг баривчлав

Хүүхдийн садар самууныг түгээгчдийг баривчлав

2012/04/17
АНУ-ын Массачусетс мужийн цагдаа хүүхдийн порнограф зураг, бичлэг хадгалж, түгээж байсан 32 хүнийг баривчилжээ.
17-62 насны тэдгээр гэмт хэрэгтний зургийг Fox Boston сайт дээр тавьжээ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Массачусетсийн Тээврийн аюулгүйн албаны дарга Хосе Сальгадо байгаа нь анхаарал татаж байна.
Хүүхдийн садар самуун түгээсэн этгээдүүдийг илрүүлж баривчлах ажиллагаа муж даяар долоо хоногийн турш үргэлжилжээ.
Хүүхдийн порно зураг, бичлэгийг интернэт сайтуудаар солилцож байгаа хүмүүсийг мөрдөн шалгасны эцэст дээрх ажиллагааг явуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш