Өнгөрөгч оны гуравдугаар сарын 11-ний өдөр "Оюунт Монгол"-ын шан татаж байсан "Монголын психотроникийн хүрээлэн", "UB лавлах 1617"-оос санаачлан бямба гаригийг "Оюуны хишиг өдөр" болгосон. Монгол хүний хэл, соёл мөхөн доройтож байгаад зүрх нь "хүчтэй" цохилох болсон хэл бичгийн эрдэмтэд өнгөрөгч "Оюуны хишиг өдөр"-өөр цуглаж "Оюунт Монгол" төслийг дахин хэрэгжүүлэх нь зөв юм.
Өнөөдөр ном, бүтээл гэхээсээ Оюутолгой, Тавантолгойгоо гэгдэх боллоо. Энэ баялгийг оюунт "толгой", оюунт монгол хүн л зөв хуваарилж чадна. Ингэхийн тулд хүнээ бэлтгэх хэрэгтэй. Аян өрнөснөөр унших, мэдэх сэдэл хүний сэтгэлд төрж байна. Энэ сайн хэрэг. Аяны үр дүн гарч байна. Нийгмийн сэтгэлзүй бидний нүдний өмнө өөрчлөгдөж байна. Улс төрийн нөхцөл байдал бол "Оюунт Монгол"-оос огт өөр юм шүү.
Хүүхэд залуучууд аяныг илүү дэмжиж, бодит үр дүн гарахад чухал үүрэг гүйцэтгэлээ гэдгийг тэд хэллээ. Уулзалтад Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зутгэлтэн, яруу найрагч Д.Цоодол, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр, Д.Урианхай, Монголын психотроникийн хүрээлэнгийн тэргүүн Д.Төмөртогоо, Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа болон бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр тус төвийн тэргүүн Д.Төмөртогоо "Энэ уулзалтад бүсгүй хүн цөөхөн иржээ. Сайн хүн үйлдвэрлэх хүн бол эхчүүд, ээжүүдийн бүтээж бий болгосон хүнийг боловсролтой болгон хүмүүжүүлэх нь аав нарын үүрэг. Хүн гэгч амьтан газраас ургаж, нарнаас үүсдэггүй. Хүнээс л хүн төрдөг. Тиймээс л бид энэ аяныг хүн рүү чиглүүлж, тэр тусмаа хүүхэд залуус руу түлхүү хандуулж байна.
Таван их дээд сургуульд аян өрнөж, 21 аймгийн номын санд "Оюунт Монгол"-ын бодпого хүрч байна. Хорь гаруй мянган хүн аяныг дэмжиж байгаа сайхан мэдээг дуулгая" гэсэн юм. Оюуны хишиг өдөрт уригдсан зочид энэ үеэр санал бодлоо хэллээ. Энэ үеэр Доктор, профессор С.Дулам "Хүүхдийн бага ангийн боловсролд илүү анхаараасай. Учир нь тэнд монгол хүүхэд өсч байгаа гэдгийг санаасай.
Тиймээс монгол хүүхэд, монгол хүний зан, сэтгэхүйг төлөвшүүлж байгаа бага, дунд ангийн багш нарын цалинг доктор миний цалингаас өндөр болгох нь зүйтэй. Хүүхдийн боловсролд анхаараагүйгээс их, дээд сургуулиуд оюунт монгол бус эрэмдэг сэтгэхүйтнээр дүүрч байна" гэв.
Ийнхүү нэг насны ойгоороо бичиг, соёлын эрдэмтэн, аяныг дэмжигчдээсээ урам авч, санал шүүмжээр нь цаашаа явах жим мөрөө гаргасан "Оюунт Монгол"-ынхон хүүхэд залуусын заавал унших 50 номны жагсаалт гаргаж буйгаа дуулгасан. Уншигч таны уншихыг хүссэн номын нэр ч чухал санал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
Эх сурвалж: "Нийгмийн толь"