Уул нь цагийн сайханд Мөнгөнөөгийнх хавь ойрын улсуудаа бужигнуулж явсан түүхтэй. Хөөрхий аав нь цагийн жамаар өнгөрснөөс хойш хэдэн хүүхэд нь сурсан мэдснээр бага, залхуугийн улмаас ядарч яваа ажээ. Эднийх уг нь өнөр байсан боловч эцгийгээ өнгөрснөөс хойш эд баялагаа булаалцалдан, муудалцаж тал тал тийшээ салсан гэдэг.
Хамгийн том Өнөрмаа эгч нь хуучин зарц нь байсан Жинтайн өнгө мөнгө, арга хүчэнд автаж, түүгээр барахгүй дүү Мөнгөнөөгөө удаахи дүү Зүүн Ханхартайгаа муудалцан орон гэрээсээ хөөгдснийг нь далимдуулж, Жинтайн өвөрт оруулж байсан удаатай. Гэвч хүчирхийлэл болон өнгөний өвчинд автсан хөөрхий Мөнгөнөө Баавгайжавыг бараадан уранхай ноорхой ч гэсэн өөрийн гэрээ босгон амьдрах болсон гэдэг.
Гэтэл цагийн эрхэнд Баавгайжавын тар нь танигдаж, хөөрхий бүсгүйг хүчирхийлэх, архи ууж агсан тавих болсон учир удахгүй хоёр тийшээ болохоос өөр аргаүй болсон.
Зүүн Ханхар нь аавыгаа дуурайсан булиа, зоримог эр байсан боловч, хавь ойрынхоо улсуудтай муудалцдаг бодлогогүй зангаасаа болж нэрээ баран, Жинтайд хорлуулсан гэдэг. Бусад дүү нарыг нь болон өргөмөл дүү Дуваг энэ үймээнээр харах хандах хүнгүй болсныг нь ашиглан Баавгайжав гэртээ аваачин зарцлах болжээ.
Хууч хөөрвөл хөрш Жинтай, Баавгайжав нар эцгийнх нь зарц байсан бөгөөд хөл үймээн, хүүхдүүдийнхэн гэнэн балчирыг далимдуулан Мөнгөнөөгийн аавын үлдээсэн хөрөнгөн дээр эзэн суусан юм. Жинтай нь өнөр өтгүүлээ зальжин, харин хойд хөрш Баавгайжавынх нь тийм цөөхүүлээ биш боловч хүч түрэмгий агаад, урьд Мөнгөнөөгийн аав ид хаваа гайхуулж байхад тэд эдний зарц байж хаяа хатавчинд нь амьдарч байснаа ихэд өсөрхөн, үлдсэн хэдэн хүүхдүүдэд нь нэлээн хатуу загнана.
Тэднээс гадна хавь ойрдоо баян тарган, царайлаг сайханаараа гайхагддаг Жоохон болон түүний үел дүү Хандаа нар сүүлийн үед Мөнгөнөөгийн хоёр товгор сайхан хөхнөөс хараагаа салгахгүй гэж байгаа. Олон сайхан хүүхнийг баян тарган нүүрний буянгаар эдэлж, юм үзэж, дол цохисон Жоохон уул нь Мөнгөнөөг нэг их тоодоггүй боловч, цаадах нь сээтэгнээд байдаг болохоор нэг удаа "цохиод" хаячихаас сийхгүй боловч, сүүлийн үед дүү Хандаа нь ахын нэр нүүрийг барьж Мөнгөнөөгийн бөгс, хэвлийгээр тоглож тоглочихоод хуншгүй загнан "уух юм" хүртэл нэхдэг болсноор Мөнгөнөө бүсгүйгийн сэтгэлд сэв суулгасан гэдэг. Тэгчихээд ихэнх онгироо залуусын адилаар баавартайхан шиг мөнгөөр цохиод, Мөнгөнөөгийн сэтгэл, оюуныг татаад авчихад түүний гомдолыг дарахаар барахгүй, хоёр хөхний толгойг нь дахиж имэрч суундаа гэж томроно.
Ер дээр дурдснаар нь Баавгайжав болон Жинтай хоёр урьд эцэгт нь зарцлагдан дээрэлхүүлж явдаг байсандаа ихэд хорсон явдаг учир хөөрхий Мөнгөнөөг буруу замд уруу татан бузарласан ажээ.
Мөнгөнөө нүүр өгөхөө больж хол газрын панзжин Жоохонд ихэд сээтэгнэн өвөр түрийгээ ил гаргасан хувцас өмсөх болсонд мань хоёр хөрш ихэд дургуйцан ингэж ярилцав.
Баавгайжав: Энэ урд талын Мөнгөнөөг ардаас нь харахад мөн ч аятайхан амьтан шүү. Даанч урдаас нь харахаар Ази царайлчихаад хөгийн гэх мэтийн арьс өнгөний үзэлтэй дээрэнгүй юм бодох зуураа Жинтайд хандаж хазгай муруй Монголоор хэлсэн нь: "Учир баттай мэдээгээр Мөнгөнөөгийн толгойг багахан шиг бандиар баярыг далимдуулан эбитэй үед хэдэн хундага тогтоолгоход л эргүүлж дөнгөнө." гэж хэлэхэд,
Жинтай: "Найдвартай хийнэ шүү. Бага залууд нь Мөнгөнөөтэй унтаж байхад дуугүй л хэвтээд байдаг байсан одоо өөр болсон гэж үнэн үү?" гэхэд,
Баавгайжав: "Цагийн сайханд Мөнгөнөөг би тоодогүй байлаа. Надад зөндөө л хүүхнүүд байсан. Харин цаадах чинь араасаа "хийлгэх" их дуртай. Тэр үедээ Баавгайжав ахдаа хайртай шүү л гээд гийнээд байдаг юм. Ер нь энэ муу Жоохоны ах дүүс хавийн бүсгйчүүдийг бүгдийн толгойг эргүүлж дууслаа. Энгэр султай Мөнгөнөөг хүртэл эргүүлээд байгаа гэсэн. Ямарч байсан би судсыг нь атгачихсан байгаа" гэхэд,
Жинтай: "Мөнгөнөө надаас их хаширсан бололтой, надыг ерөөсөө халгаахгүй байгаа. Хоёулаа харин ч түүнийг алдахгүй шүү! Бүр болохгүй бол харанхуй шөнийг далимдуулаад хаалгын цөм өшиглөөд орно шүү!" гэж тохиров.
Мөнгөнөө энэ үер гэртээ унтах гэж гэрэл унтраах зуураа "уул нь Жоохон надыг тоодог бол аятайхан залуу юм. Даан ч хавийн хүүхнүүдийг хуйлруулсаар байгаад их зантай болчихсон. Миний хоёр хөх уул нь барагийн залууг далалдагдаа" гэсэн юм бодсоор сайхан зүүдээ манахаар хэвтлээ.
Ё. Гантулга