Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугар өчигдөр албан ёсоор олны өмнө гарч ирлээ. Хэдийгээр Н.Энхбаяр дарга энэ өдрүүдэд хорих ангид саатуулагдаад байгаа ч тэр аавынхаа номын нээлтийг хийж, хэвлэлийн бага хурал зарлан, өөрийг нь олон сар хайсан сэтгүүлчдийн нүдийг хужирлав.
Экс Ерөнхийлөгчийн хүүгийн нэр өнгөрсөн өвлөөс хойш олны чихэнд олонтаа дуулдах болсон ч ингэж ил гарч байгаагүй юм. Өдгөө 25 нас хүрч яваа энэ залуу гадаадад боловсрол эзэмшин, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд бизнес санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ремиф” компанийн захирал юм. Гурван дүү нь аав, ээжийн хамт хүүхдийн баярын үеэр телевизээр гардаг байсан ч Э.Батшугар гадаадад сурч байсан тул телевизийн дуранд өртөлгүй, хэвлэлийн хараанд тусалгүй өдий хүрсэн байдаг. Харин өнөөдөр аавын хамт өмч хувьчлалын будилаантай объекттой нэр холбогдох болсон Э.Батшугар зохиолчдын хамт аавынхаа номын нээлтийг хийж, олны өмнө ил гарч ирлээ.

Д.ОЮУН