logo
Зүүний чиг баримжаатай намууд сонгуульд ялах магадлалтай байна

Зүүний чиг баримжаатай намууд сонгуульд ялах магадлалтай байна

2012/04/18
Одоогоос 4 жилийн өмнө буюу 2008 онд дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал эхэлсэн. Дэлхийн хөрөнгийн зах зээл ганхаж эхэлсэн. Энэ үеэр дэлхийн улс төрийн чиг хандлага, үзэл баримтлал баруун тийш буюу баялагийг бүтээдэг тал руу хэлбийж эхэлсэн. АНУ-д Бүгд Найрамдах Намын дэргэд “Цайны Нам” мэндэлсэн. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни консерватив болохоо харуулсан. Европт ч мөн барууны үзэл баримтлалтай Консервативчууд иргэдийн дэмжлэх хүлээж, Их Британийн Консерватив Нам 13 жилийн дараа анх удаа ялалт байгуулж, Дэвид Камерон ерөнхий сайд болсон. Ангела Меркел болон Николя Саркози нар мөн барууны үзэл баримтлалтай намынх. Испанид ч мөн Консервативчууд засгийн эрхэнд гарсан. Тэгхээр Социал Демократ болон Хөдөлмөрийн зэрэг зүүний үзэл баримтлалтай намууд хаачсан бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Дэлхийн эдийн засаг хямарч эхлэхэд засгийн газрууд хямралыг зогсоож, автомашины үйлдвэрлэл, банк санхүүгийн салбарыг авч үлдэхийн тулд татаас ихээр олгож зүүний чиг баримжаатай бодлого явуулж эхэлсэн нь нигмийг хэт зүүний социалист чиг баримжаа руу эргэн орж байна гэсэн болгоомжлол төрүүлсэн нь барууны чиг баримжаа руу хэлбийхэд хүргэсэн. Тэд засгийн газрын хэт данхайлтаас болгоомжилсон. “OCCUPY!” буюу “Хөрөнгийн биржийг эзэл!” уриатай хөдөлгөөн дэлхийд тархсан боловч зохион байгуулалт муутай байснаас амжилт олоогүй тэгсгээд дарагдсан. Харин дэлхийн эдийн засаг бага зэрэг өндиймөгц хүмүүсийн болгоомжлол арилж, зүүн тийшээгээ хазайх магадлалтай болсон. Францын Социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Франсой Холланде 1 сая еврогоос дээш орлоготой иргэдээс 75 хувийн татвар авна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тэрээр Саркозигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болоод байгаа.  Нэр дэвшигч Жон-Лук Меленчон өшөө илүү зүүний бодлого баримталж байгаа. Тэрээр 500 мянган евроогоос дээш орлоготой иргэдээс 100 хувийн татвар авахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Барак Обама Европын улс төрчдийг бодвол хэт зүүнийх биш ч Америкдаа бол зүүний чиг баримжаатай улс төрч. Грек, Итали зэрэг эдийн засаг нь хүндхэн байгаа орнуудын зүүний чиг баримжаатай Намууд жагсагчдыг ивээлдээ авч илүү зохион байгуулалтад оруулж байна. Европт мэдээллийн эрх чөлөөг тунхагласан “Далайн Дээрэмчдийн Нам” хүртэл байгуулагдсан. Тэд мэдээллийг хуульчилж, оюуны бүтээлийн хамгаалалтын хоригийг султгахыг шаарддаг. Германы “Далайн Дээрэмчдийн Нам” Парламентад 1 суудал авах хэмжээнд хүртэл дэмжигдсэн. Германы өмнөд хэсгийн Саарланд мужид уг нам 7.4 хужвийн санал авч Парламентын суудалтай болсон. Одоо Германд Ангела Меркелийн тэргүүлдэг Христосын Ардчилсан Нам, Социал Демократ болон Далайн Дээрэмчдийн Нам дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж, эхний гуравт явж байна. Ямар ч байсан дэлхийн чиг хандлага, улс төрийн үзэл баримтлал зүүн тийшээгээ шилжиж байна. Америкийн “Цайны Нам” Бүгд Найрамдах намаас илүү барууны чиг хандлага үзүүлж Ардчилсан намын байр суурийг ганхуулж байсан бол Германы Далайн Дээрэмчдийн Нам хэт зүүний бодлого хандлага үзүүлж, нийгмийг баруунаас зүүн рүү шилжихэд нөлөөлж болж байна. Эдгээр жижиг намууд засгийн эрх авах хэмжээнд хүртэл дэмжлэг авдаггүй ч нийгмийн чиг баримжааг зүүн болон баруун болгон савлахад, цаашлаад нийгмийг хөдөлгөөнд оруулахад нөлөөлж болж байна.             
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш