УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ үеэр хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудын томъёоллоор байнгын хорооны гишүүд хууль тус бүрээр нэг бүрчлэн санал хураалгаж, бүгд дэмжигдлээ.
Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдийн зарим зүйл, заалтад холбогдох найруулгын шинж чанартай саналуудыг ч гишүүд дэмжсэн.
БОХХАА-н байнгын хороогоор хэлэлцэж буй эдгээр байгаль орчны тухай багц хуулиудын хүрээнд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинээр боловсруулсан юм байна. Хуулинд цөлжилтийн асуудлыг түлхүү тусгахын тулд хөрсний хамгаалалтыг мөн чухалчилсан аж. Тухайлбал, хөдөө аж ахуйг буруу эрхэлснээс ч юм уу, уул уурхайн үйлдвэрлэлээс болж хөрс ихээр сүйдэж байгаа. Тиймээс хөрс хамгааллын асуудлыг эрх зүй, хуулийн түвшинд тавьж, хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт үүсгэж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах зэрэг асуудлыг хуулийн төсөлд бодлогоор зохицуулж өгсөн юм байна. Ялангуяа, орон нутгийн Засаг дарга нар, Иргэдийн хурал энэ тал дээр нэлээд үүрэг хүлээхээр тусгаж өгчээ.
Монголд одоогоор цөлжсөн газар нутгийн таван хувьд нь цөлжилт нэн хүчтэй, 18 хувьд нь хүчтэй илэрсэн байгаа аж. Цөлжсөн газарт төсвөөс болон гадаад, дотоодын тусламж дэмжлэгээр нөхөн сэргээх ажил хийгдсэн ч үлдэж байгаа 50 гаруй хувь нь цөлжилтөд өртөх магадлал өндөртэй, эмзэг хэсэгт тооцогдож байгаа тул урьдчилан сэргийлэх шаардлагатайгаас энэ асуудлыг эрх зүйн хувьд хуульчилж өгөх гэж байгаад л дээрх шинэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм байна.
Тодруулга:
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжинд салбарын 33 хуулиас 18-ынх нь давхардал, хийдэл, зөрчлийг арилган, бодлогын хувьд цоо шинэ агуулга, зохицуулалтуудаар шинэчилжээ. Ингэхдээ 10 хуулийг системчилж, наймд нь нэмэлт өөрчлөлт оруулж, хоёрыг цоо шинээр боловсруулсан. Эцсийн хувилбараар шинэчлэн найруулсан найм, цоо шинээр боловсруулсан хоёр хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан аж. Олон жижиг хуулийг нэгтгэн, нэг системийн хууль болгосон нь хэрэглэхэд хялбар дөхмөөс гадна олон талын ач холбогдолтой ажээ. Тухайлбал, Ус, рашаан ашигласны төлбөр, Ойн гоожин, Ангийн хураамжийн тухай гээд таван хуулийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэсэн ганцхан хууль болгон системчилсэн байна.
Анхаарлын төвд