Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын арга хэмжээний тасалбар, нэвтрэх зөвшөөрлийн үнийг баталсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох баярын арга хэмжээний тасалбар секцээсээ хамаарч 13-24 мянган төгрөг байх нь. 1-4 болон 14-17 дугаар секцийн тасалбар 24 мянган төгрөг, 9,10 дугаар секц 15 мянган төгрөг, 6-8, 11-13 дугаар секцийн тасалбар 13 мянган төгрөг юм байна.
Харин автомашины А, Д, Ж зөвшөөрөл 20 мянган төгрөг, Б зөвшөөрөл 15 мянга, Ү,М зөвшөөрөл 10 мянга, Г зөвшөөрөл найман мянга, М зөвшөөрөл гурван мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн баяр наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн мандатны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд дотоодын сэтгүүлчид 15 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчид 100 ам.долларын хураамж төлөх аж.
Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Б.Ганболд нар найруулах бөгөөд дөрвөн хэсгээс бүрдэх наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцохоор бэлтгэл ажлаа эхэлжээ. Монголын ардын армийн цэрэг офицеруудаас бүрдсэн 1000 гаруй морьтон цэрэг, Завханы Отгонтэнгэрийн тахилгад оролцсон 999 морин хуурч хүүхдүүд, 500 гаруй бие биелээч, 1500 гаруй хөгжимчин, дуучин уран бүтээлч нээлтийн үйл ажиллагаанд оролцох нь.
Г.Жаргал
www.shuum.mn