logo
“Слендертоун” компани тураах электрон дотуур хувцас бүтээжээ

“Слендертоун” компани тураах электрон дотуур хувцас бүтээжээ

2012/04/20
Америкийн “Слендертоун” компани гоо сайхандаа анхаардаг эмгтэйчүүдэд зориулан Бикини Бам буюу электрон долгион дамжуулж байдаг дотуур хувцас зохион бүтээжээ. Эмэгтэйчүүд жирийн үед уг дотуур хувцсыг өмсөөд явж байхад яг л дасгал сургууль хийсэн юм шиг булчин чангарч өөх ихтэй хэсгээрээ турдаг байна. Электрон соронзон зургаан хавтан бүхий хэрэгсэл нь зайгаар ажилладаг. Үйлчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх болон бууруулах, тохируулах удирдлагатай. Тэгэхээр эмэгтэйчүүд бялдаржуулах клубт явалгүй зүгээр ажил албандаа явахдаа электрон дотоожийг хувцсан дотуураа өмсөөд явж болох юм байна. Тураах зориулалттай электрон дотуур хувцасны үнэ 375 доллар аж. Гэхдээ зарим эмэгтэйчүүд электрон дотуур өмдийг үр дүнгүй, зар сурталчилгааны төдий зүйл. Жинхэнээрээ гүйж, жингээ хасч биеэ чангаруулахаас өөр ямар ч арга хэрэгсэл эмэгтэй хүний биеийг гоё сайхан, чанга болгохгүй гэж үзэж байгаа бол 6-8 долоо хоногт үр дүнг нь үзэж турсан эмэгтэйчүүд бас байгаа юм. Ямартай ч “Слендертоун” компани маркетийнгийн шинэ арга сэдэж, тураах, булчин чангаруулах шинэ хэрэгсэл зохион бүтээжээ.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш