Америкийн алдарт “Тайм” сэтгүүл 2012 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэж байна. Уг сэтгүүл Могулчууд, Анхаарал татсан хүн, Алдартай хүн, Шинийг санаачлагч, Алдартай удирдагч гэсэн 5 шалгуураар хүмүүсийг сонгожээ. Удирдагч гэсэн хэсэгт Цагаан Ордны тэргүүн Барак Обама болон удахгүй Хятадын ерөнхийлөгч болох гэж байгаа Ши Жинпин нар багтжээ. “Тайм” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Радика Жонсийн ярьж байгаагаар Хятадын нөлөө дэлхийд улам бүр тэлж байгаа учир энэ гүрнийг ямар хүн яаж удирдах нь дэлхийн анхаарлын төвд байдаг аж. Дэлхийн алдартай 38 эмэгтэйчүүдийн жагсаалтад дотуур хувцасны “СПАНКС” компанийг үүсгэн байгуулагч Сара Блэйкли багтсан байна. Уг компани эмэгтэйчүүдийн биеийн галбир, гоо сайханд зориулсан бүтээгдэхүүн хийдэг гэдгээрээ уг жагсаалтад багтжээ. Сара Блэйклийн “СПАНКС” компани Могулчууд гэсэн хэсэгт багтсан байна. “Тайм” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Радика Жонсийн ярьж байгаагаар Сара Блэйкли Америкийн хамгийн залуу тэрбумтан эмэгтэй болоод байгаа аж. Сара компаниа 5 мянган долларын хөрөнгөтэйгээр анх байгуулж байжээ. Алдартай хүн гэсэн хэсэгт дуучин Адел, болон Английн хааны гэр бүлийн шинэ бэр Кэйт нар багтжээ. Алдартай хүмүүс гэсэн хэсэгт 37 орны 54 алдартнууд багтжээ. Үүнд Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Унаас авахуулаад манай гаригийн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн хамгийн халуун цэг болоод Сири улсын ерөнхийлөгч Башар Ал Ассад хүртэл багтжээ. 2012 оны дэлхийн хамгийн алдартай 100 хүний намтар, түүх, хэрхэн алдрын оргилд хүрсэн замналыг өгүүлсэн “Тайм” сэтгүүлийн захиалга төлөвлөж байснаас хол давжээ.
Shuum.mn
Shuum.mn