Америкийн Лос Анжелес хотын цагдаа нар машин хулгайлан зугтсан сэжигтнийг нохой ашиглан хөөн барьжээ. Машин саатаж зогсонгууд тусгайлан сургасан К-9 нэртэй нохой сэжигтний машин руу дайран орж түүнийг машинаас нь татан гаргаж иржээ. Энэ дүрс бичлэг цацагдсаны дараа нийгэмд хуваагдал үүсээд байна. Зарим нь цагдаагийн ажилтнууд хэрхэн дайчин ажиллаж сэжигтнийг аюулгүй болгож байгааг хараад тэд нараар бахархаж байгаа бол нөгөө хэсэг нь цагдаа нар нохой хэрэглэн хэт зэрлэгээр хүнийг барьж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь сэжигтнийг аюулгүй болгосон нохой команд сонсохгүй сэжигтнээс зуураад байснаас түүнийг гэмтээж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ. Ялангуяа сэжигтний гэр бүл болсон явдалд дургүйцэж байна. Сэжигтний өвөө Пол Валлас хүүгээ муу юм хийж байгаагүй, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Гэтэл хүүг нь нохойгоор хэт зэрлэгээр барьсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Сэжигтэн ахлах сургуульд сурдаг бөгөөд их сургуульд элсэх шалгалтаа өгч чадалгүй торны цаана суухаар болжээ.
Shuum.mn
Shuum.mn