logo
Зимбабве улс тусгаар тогнолын 32 жилийн ой тэмдэглэлээ

Зимбабве улс тусгаар тогнолын 32 жилийн ой тэмдэглэлээ

2012/04/20
Зүүн өмнөд Африкийн Зимбабве улсын тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Их Британиас тусгаар тогтносны 32 жилийн ойд зориулсан баярт Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе оролцож үг хэлсэн байна. Зимбабвед сүүлийн үед Засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн зэрэг эмх замбараагүй байдал газар аваад байгаа. Роберт Мугабе нөхцөл байдалд дүгнэлт хийж, иргэддээ хандан тайван амгалан байхыг уриаллаа. Тэрээр бүх зөрчил тэмцлээ зогсоож, амар амгалан бай. Эмх замбараагүй байдал үүсгэж байгаа хүмүүс бидний аз жаргалтай амьдралд битгий садаа бол гэж мэдэгдсэн байна.  Зимбабвегийн Ерөнхийлөгчийн сонгууль дараа жил болно. Сонгууль дөхөхөөр эмх замбараагүй байдал газар авдаг. 2008 оны сонгуулийн дүн гарсны дараа Мугабе үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, одоогийн Ерөнхий сайд Морган Цвангирайтай хамтарч төрийн эрх барихаар болсон юм. Зимбабве улс нь 1888- 1965 он хүртэл Их Британийн колони байсан. 1965 онд  иргэний дайн дэгдэж, 1980-аад онд тусгаар тогнолоо зарласан юм. Зимбабве нь 12 сая хүн амтай, дундаж наслалт 37, ДОХ бэлгийн замын халварт өвчний тархалтаар дэлхийд тэргүүлдэг. Африкийн хамгийн ядуу, эдийн засаг буурай орнуудын тоонд ордог юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш