logo
Шанхайд “Формула-1” уралдаан боллоо

Шанхайд “Формула-1” уралдаан боллоо

2012/04/20
Энэ сарын 15-нд Хятадын Шанхай хотод “Формула-1” уралдаан болж өнгөрлөө. Шанхай хотын “Формула-1” уралдааны замын дизайн барилга байгууламжийг барьсан Германы алдарт дизайнер, инженер, уг уралдааны нисгэгч асан Херманн Тилке хэрхэн уралдааны зам барьсан талаараа ярилцлага өгсөн байна. Тэрээр 2004 оноос эхлэн Шанхайн “Формула-1” уралдааны зам, барилгын төслийг удирдан ажилласан байна. Түүнийхээр бол маш том уралдааны зам барихаар төлөвлөж, хүссэндээ хүрчээ. Том гэдгийн учир нь Хятад улс хүн ам ихтэй тул, үзэгч ихтэй байна гэж тооцоолсон аж. Уралдааны замыг Чан буюу том гэсэн утгатай Хятад ханзанд тулгуурлаж босоо хэлбэртэйгээр бүтээсэн бөгөөд эхэлж макет загварыг нь гаргажээ. Зам барихдаа хурц хурц өнцгүүдийг гаргаж өгсөн нь нисгэгчдээс илүү их ур чадвар шаардах болсон байна. “Формула-1” уралдааны замыг барихад 5 жил шаардагдсан. 56 тойрог 16 хурц эргэлт, 5.4 км урттай зам барьж Хятад улс дэлхийн стандартад нийцсэн уралдааны замтай болжээ. Дараагийн “Формула-1” Бахрейнд болно.  Уралдааны замыг барихад барилга, цахилгаан гээд маш нарийн ажил шаарддаг учир тухайн улсын хувьд дэд бүтцийн хөгжил ямар байгааг дэлхийд харуулах сурталчлах нэг хэрэгсэл болдог байна. Мөн компаниудын хувьд маш том сурталчилгаа болдог тул их хэмжээний мөнгөөр ивээн тэтгэдэг байна. Энэтхэгчүүд мөн Хятадтай өрсөлдөж, уралдааны зам барихаар төлөвлөж байгаа гэнэ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш