Дэлхий дээр зөвхөн Монголд л байдаг, говийн баавгай буюу мазаалай жилээс жилд үхэж хорогдсоор одоо 10 гаруйхан тоо толгой л үлдээд байна.
Өвөлдөө ичдэг энэ амьтан жилд нэг удаа төллөхдөө ганц л бамбарууш гаргадаг аж. Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль экологийн тэнцвэрт бус харьцааны нөлөөгөөр устаж үгүй болж буй баавгайны энэ төрлийг хамгаалахад анхааран олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч нааштай үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог энэ амьтны иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх нь элбэг болжээ. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэдэггүй байна.
Говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, онигордуу нүдтэй энэ амьтан Монгол Алтайн цаад говийн Сэгс цагаан богд, Эхийн гол, Шар хулс, Цагаан бургас, Ламын тооройн шандууд зэрэг газарт тархан амьдардаг юм.
Г.Бүрэн
www.shuum.mn