logo
Газар хөдлөхийг амьтад маш сайн мэдэрдэг

Газар хөдлөхийг амьтад маш сайн мэдэрдэг

2011/06/16
АНУ-ын Калифорн муж улсын эрэгт загас олноороо үхсэн нь Японд болсон газар хөдлөлтийн өмнөх дохио байжээ гэж Азербайжаны Шинжлэх ухааны үндэсний академийн тэргүүлэгчдийн дэргэдэх Газар хөдлөл судлалын төвийн захирал, физик-математикийн ухааны доктор Икрам Керимов мэдэгдсэн байна.
«Японы сүйтгэлт газар хөдлөлтийн өмнө Калифорнын эрэг орчмоор сардин загас олноороо үхэж, тэрчлэн далайн амьтад эрэг рүү шидэгдэж байсан билээ. Далай, тэнгисийн амьтад олноороо тийнхүү үхэх нь усан дор газар хөдлөлт болсон эсвэл болох гэж байгаатай холбоотой байдаг» гэж Азербайжан дахь Японы ЭСЯ-нд илгээсэн ил захидалдаа эрдэмтэн бичжээ.
Эрдэмтний үзэж буйгаар, гуравдугаар сарын 8-нд Редондо-Бич хотын ойролцоо загас олноороо үхсэн нь айсуй газар хөдлөлттэй холбоотой байсан байна. Гамшиг болохыг мэдсэн загасны асар том сүрэг нам жим боомт руу очсон нь тэнд байдаг хар хайган болон сардин загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэжээ.
Тэрчлэн гамшиг болохоос хэдхэн хоногийн өмнө Шинэ Зеландын эрэг рүү 100 гаруй халим шидэгдсэн нь мөн л энэ амьтан айсуй гамшгаас зугтахыг оролдсонтой холбоотой аж.
Тийм явдал урьд нь ч болж байсан, цаашид ч болно гэж Азербайжаны Шинжлэх ухааны академийн дэргэдэх газар хөдлөлт судлалын албаны Бүгд найрамдах улсын төвийн захирал Етирмишли Гурбан Жалал тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш