Ардчилсан холбооны гишүүд УИХ-ын даргад хаягласан шаардах бичгээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржид гардуулав. Тэд сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “South Gobi Sands” компанитай холбоотой асуудлаар УИХ-ын даргад хандаж байгаа аж. Тодруулбал дээрх компанийг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “South Gobi Resoures” компанийн хувьцааны 57.6 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “CHALCO” компани худалдан авч байгаатай холбогдуулан шаардлага хүргүүлэхдээ тулжээ.
Дээрх шаардлагад “Монгол Улсын нүүрсний зах зээл тэр чигээрээ БНХАУ-ын төрийн өмчийн компанийн мэдэлд шилжихэд тулж иржээ. Хэрэв уг наймааг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байр суурьтайгаар чимээгүй харж суусаар хүчин төгөлдөр болгочих юм бол бидний үйлдвэрлэгч орон болох мөрөөдөл талаар болж, түүхий эдээ үнэд хүргэх нь ч үлгэр болох нь ээ.
Цаашлаад нүүрс гэлтгүй бусад бүх баялаг иймэрхүү замаар аль нэг улсын төрийн өмчийн компанид зарагдаж, монгол хүн эх орондоо эзэн байх байтугай, эзэмшлийн хувь ч үгүй хоцроход тулж ирээд байна.
Иймд УИХ-ын даргад хандан Монгол Улсын аливаа нэгэн орд газрын эзэмшилд гадаадын аль нэгэн улсын төр засаг нь шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани 20 хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль яаралтай батлахыг шаардаж байна” гэсэн байна.